Ордуудын Ээлтэй чулуу

Ордуудын Ээлтэй чулуу
Энэ ордны чулууд нь сувд, ягаан болор юм. Сувд урт наслуулж, аз жаргал авчирдаг тул зvvсэн хvний нvд нь цоглог болж, ирээдvйгээ зөгнөн мэдрэх чадвартай болдог байна. Мөн хар, цагаан хэл ам болон бvтэлгvй дурлалаас сэргийлдэг. Сувдны өнгө, өнгөний хувиралт эзнийхээ эрvvл мэнд, сэтгэл санааны байдлыг илэрхийлдэг. Ягаан болор таныг амжилт ялалт уруу хөтөлнө. Согтохоос сэргийлж, ухаан бодлыг саруулсгана. Эзэндээ олз, ашиг, аз жаргал авчирна.
Хумх
Хумхын ордынхонд анар болон циркон чулуу ээлтэй. Анар нь хайр дурлал, vерхэл, дотнослыг билэгддэг. Yргэлж дурсан санаж явахаа илэрхийлье гэвэл найздаа анар чулуутай бөгж бэлэглээрэй. Анар нь хоолой болон толгойн өвчинд сайн төдийгvй халуун буулгах vйлчилгээтэй. Мөн анар чулууг зvvсэн хvн vргэлж хөгжилтэй цовоо, гэгээн бодол хvсэлтэй явдаг. Циркон нь дорно дахинаа ихэд хvндлэгддэг vнэт чулуу. Циркон зvvсэн хvний оюун ухаан саруулсаж, сурах эрмэлзэл нь сэргэж, сэтгэлгээ нь задардаг байна. Хөхөвтөр туяатай циркон араатан амьтдын болон хорт могойд хазуулах аюулаас сэргийлдэг.
Загас
Энэ ордны чулууд нь сувд, ягаан болор юм. Сувд урт наслуулж, аз жаргал авчирдаг тул зvvсэн хvний нvд нь цоглог болж, ирээдvйгээ зөгнөн мэдрэх чадвартай болдог байна. Мөн хар, цагаан хэл ам болон бvтэлгvй дурлалаас сэргийлдэг. Сувдны өнгө, өнгөний хувиралт эзнийхээ эрvvл мэнд, сэтгэл санааны байдлыг илэрхийлдэг. Ягаан болор таныг амжилт ялалт уруу хөтөлнө. Согтохоос сэргийлж, ухаан бодлыг саруулсгана. Эзэндээ олз, ашиг, аз жаргал авчирна.
Хонь
Ивээлтэй чулуу нь алмаас эрдэнэ, бадмаараг. Алмаз эрдэнэ бол хамгийн vнэтэй гоёмсог чулуу. Эр зориг, тэсвэр хатуужил, цэвэр ариун ёс суртахууныг билэгддэг. Уур хилэнг номхтгож, зугаа цэнгэлээс хөндийрvvлж, эрч хvч, итгэл vнэмшлийг өгдөг. Ажил vйлсэд амжилт авчран өвчин зовлонгоос сэргийлэн хэл ам, хараалаас хамгаалж, урт наслуулдаг. Алмаз эрдэнийг сахиус болгон зvvн гартаа буюу хvзvvндээ зvvх ба чулуу таны арьсанд хvрч байвал сайн. Бадмаараг нь тачаангуй, гал халуун хайр дурлалын билэгдэл болдог. Хайр дурлалд аз жаргал авчирна. Шархыг тvргэн эдгээж, тархины наалдангийг анагаан, цус алдалтыг тогтооход сайн нөлөөтэй. Бадмаараг харлавал эзэнд нь аюул заналхийлж байна гэсэн vг.
Yхэр
Энэ ордны ивээл чулуу нь оюу, индранил юм. Оюу нь хувиршгvй, vнэнч сэтгэлийн билэгдэл болдог. Хосуудад эе эв, аз жаргал авчирдаг. Аливаа дайсагнал, хэрvvл маргааныг тасалж эвлэрvvлдэг. Баян тансаг болгодог. Эзнийхээ өвчин зовлонг авч, муу юмнаас зайлуулдаг. Бэлгэнд ирсэн оюу өнгөө хувиргавал эзэн нь өвдөнө. Индранил нь шударга, цэвэр ариун, даруу төлөв зангийн билэгдэл болдог. Хосуудын сахиус. Энэ чулуу нь хvний мэдэх, ухаарах хvслийг бадрааж, ой тогтоолтыг сайжруулан, ухаалаг байхад нь тусална. Атаа жөтөө, гvтгэлэг, хэл амнаас хамгаалж, дээдсийн ивээлд багтахад сайнаар нөлөөлнө. Зvрх судасны өвчтэй, эсвэл багтраа өвчтэй хvн зvvн гартаа индранил шигтгээтэй бөгж зvvвэл сайн.
Ихэр
Ихрийн ордны чулуу бол гартаам, биндэръяа юм. Гартаам нь уур хилэн, хов живнээс холхон явах боломжийг бvрдvvлдэг. Элдэв хорлол, нvдний хорноос хамгаална. Эзэндээ ээлтэй, хvмvvст цэцэн vг, ухаан хайрлаж, нvдний харааг сайжруулдаг. Хоолой, шvдний өвчин, архагшсан ханиадны vед гартааман зvvлт зvvвэл хурдан анагаана. Биндэръяа нь цэнхэр өнгөтэй чулуу. Хайр сэтгэлд аз жаргал авчирна. Биндэръяа зvvсэн хvн амьдралын баяр баясгалан, аз жаргалтай болдог.
Мэлхий
Энэ ордны ивээлтэй чулуу нь саран чулуу, маргад, барын нvд юм. Саран чулуу нь сарны нөлөөллийн ид шидийг агуулдаг. Тэргэл сартай өдөр болгон даваа гарагт мэлхийн ордныхонд ивээлээ хайрладаг. Аливаа саад бэрхшээлийг давахад тусална. Хvнд хэцvv нөхцөлд ухаалаг шийдвэр гаргахад нөлөөлдөг. Мэдрэлийн өвчний vед мөнгөнд шигтгэн зvvж хэрэглэдэг. Маргад ирээдvйг зөгнөн харах боломж олгон, муу бvхнийг хөөн зайлуулдаг, зvрх сэтгэлийг чангатгадаг. Нvдний харааг сайжруулж, хорхой шавьжнаас сэргийлнэ. Бусдад хууртахгvй, vнэнч сайн ханьтай байя гэвэл алтанд шигтгэсэн маргад зvvгээрэй.
Арслан
Энэ ордны ээлтэй чулуу нь хув, молор эрдэнэ. Хувыг олон өвчинг анагаах гайхамшигтай чулуу гэдэг. Арьс өнгөний, хоолойн, vе мөчний өвчинд нэн сайн. Мөн элдэв хараал жатгаас хамгаална. Хоолой боох, зvрх дэлсэх, цус алдахыг зогсоодог. Жирэмсэн эмэгтэй хуван зvvлт зvvвэл амархан нярайлдаг. Хvvхдэд хув зvvлгэвэл эрvvл энх бойждог. Нойргvйдвэл дэрэн дороо, эсвэл орныхоо толгойд хув тавьдаг. Молор эрдэнийг зvvвээс баяжна. Аян замын сахиус болдог. Багтраа өвчнийг анагаана. Өшөө хорсол, заналхийллийг номхруулж, хvсэл тачаалыг даран, эр хvнд цэцэн ухаан, эмэгтэй хvнд олон vр заяана.
Охин
Ногоолин ивээлтэй сайн. Ногоолин нь “амьдралын чулуу” гэгддэг. Хvч тамир нэмж, өвчин зовлонгоос хамгаална. Тархины архаг vрэвсэл, элэг бөөрний өвчлөлийн vед сайн нөлөөтэй. Нvдний харааг сайжруулдаг. Мөрийтэй тоглоомонд хожил, тэмцээнд ялалт авчран хар, цагаан хэл амнаас сэргийлнэ. Аянга цахилгааныг зайлуулж, бусдыг эзэндээ vнэнч байлгах увдистай. Газар хөдлөх, эндэх аюулаас авардаг.
Жинлvvр
Энэ ордны чулуу бол номин, опал юм. Опал гэдэг нь солонгын өнгөөр туяарсан vнэт чулуу. Итгэл найдвар, vнэнч сэтгэлийн билэгдэл болдог. Аливаа шинэ эхлэлийг ивээдэг боловч эзэн нь хувиа хичээмтгий, шуналтай бол хэзээ ч амжилтад хvрдэггvй. Тогтвор муутай, олон ааштай хvмvvс энэ чулууг хэрэглэхдээ болгоомжилбол зохино. Опалыг зvvсэн хvн бусдыг ховсдох чадвартай болдог. Тахлаас хамгаалдаг. Энэ ордны хvний сул дорой, тогтворгvй, хувирамтгай занг номин зөөлрvvлдэг. Арьс өнгөний болон vе мөчний өвчтэй хvн зvvвэл сайн.
Хилэнц
Ивээл чулуу нь шоргоолжин чулуу, анар. Шоргоолжин чулуу нь анарын нэгэн төрөл цусан улаан өнгөтэй байдаг. Жирэмсэн эмэгтэйн гол сахиус болдог. Хvч чадал хайрладаг. Хутга мэсний шархыг эдгээж, цус алдахаас сэргийлдэг. Хvмvvст найрсаг сэтгэгдэл төрvvлж, vл ойлголцох байдлыг зайлуулдаг. Яр шархыг эмчилж, ой ухааныг сайжруулдаг. Анар нь хэд хэдэн төрөл бvхий хагас vнэт чулуу.
Нум
Нумын ордын гол чулууд нь ягаан болор, молор эрдэнэ. Ягаан болор эзэндээ аз хийморь, амжилт авчирдаг. Хэрvvл маргааныг таслан зогсоодог. Энэ чулуун дээр нар сарыг сийлэн зvvвэл хор, хордох аюулаас хамгаална. Молор эрдэнэ нь дээдэст ивээгдэж, баяжихыг билэгддэг. Дайсныхаа санаа бодол, хvсэл зоригийг урьдчилан тааварлах боломж олгодог. Ажил албандаа зөв шийд гаргахад нөлөөлдөг. Нойргvйдэх болон багтраа өвчинг анагаадаг. Алтанд шигтгэсэн чулуу ирээдvйгээ харах боломж олгон, сэтгэлийн тэнхээ хайрлана.
Матар
Энэ ордын ивээл чулуу нь бадмаараг, мана. Бадмаараг хайр дурлалд аз жаргал авчирдаг. Дурласан хvнээ өөртөө татъя гэвэл бадмаараг бэлэглэ. Аянга цахилгаан, vер усны аюулаас хамгаалж, муу юмыг зайлуулдаг. Эзэнд нь аюул заналхийлбэл харлана. Мана нь бусдыг захирах эрх мэдэл олгон, ухаан санааг саруулсгаж, бусдын бодолд нэвтрэх боломж олгодог. Гэнэтийн vхэл, заналхийллээс сэргийлдэг. Мөнгөнд шигтгэсэн мана зvрхний өвчин, нойргvйдлийг эмчилж, муу бодлыг хөөн, амьдрах эрмэлзлийг бадраадаг. Энэ ордонд номин ээл муутай.

About these ads

Leave a comment

Filed under Uncategorized

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s