Алмазын хэрэглээ болон шинж чанар

Алмаз бол гайхамшигтай эрдэс юм. Энэ нь химийн хувьд тогтвортой бөгөөд одоогийн байдлаар мэдэгдэж байгаа хамгийн хатуу байгалын нэгдэл юм. Тэдгээр шинжүүдийг нь ашиглан зүсэх, хөрөөдөх багаж болон удаан хугацааны хэрэглээ шаардсан бусад зүйлсд ашиглана. Мөн алмаз нь өндөр гэрлийн хугарал, сарнилт болон хүчтэй гялга зэрэг оптикийн өвөрмөц шинж чанартай. Эдгээр шинж чанар нь алмазыг дэлхийн хамгийн алдартай үнэт чулуу болгон хувиргасан юм.

Алмаз бол дан ганц нүүрстөрөгчөөс тогтсон ховор эрдэс юм. Нүүрстөрөгчийн атом бүр нь түүнийг тойрон орших дөрвөн нүүрстөрөгчийн атомуудаас бүрдэх бөгөөд эдгээр нь хоорондоо хүчтэй ковалентийн холбоогоор холбогдсон байдаг. Энэхүү энгийн холбоос нь ер бусын, нягт хатуу зохион байгуулалт бий болгодог.

Алмаз газрын гадаргууд үүсэхгүй. Харин өндөр даралт, температурт мантид барагцаагаар 100 бээрийн гүнд үүссэн бий болдог. Алмаз нь газрын гадаргууд галт уулын дэлбэрэлтээр тээвэрлэгдэн гарч ирнэ. Мэдээж хайлмал байдалтайгаар тээвэрлэгдэхгүй бөгөөд харин түүний оронд алмаз агуулсан томоохон хэмжээний магмын чулуулгийн ксенолит байдалтай байдаг. Алмаз агуулсан ксенолитууд буюу алмаз агуулсан чулуулгийн өгөршилийн үр дүнд бий болсон хурдас хуримтлалыг олборлох замаар алмазыг үйлдвэрлэдэг.

Эрднийн чулуу болох алмазийн өнгө болон тунгалаг байдал нь түүнийг гоёл чимэглэлийн зорилгоор хэрэглэх чулуу болгон хувиргана. Эдгээр чулуу нь ерөнхийдөө ховор ба дэлхийн алмазийн үйлдвэрлэлийн багахан хэсгийг л эзэлдэг.

Алмаз нь дэлхийд хамгийн нэр хүндтэй эрднийн чулуу юм. Бусад бүх эрднийн чулууг нийлүүлснээс ч илүү их мөнгийг алмазд зарцуулдаг. Алмазийг алдартай болгосон шалтгаануудын нэг нь түүний оптикийн шинж чанар буюу гэрлийг хэрхэн ойлгодог шинж юм. Үүнд: хэв маяг, ёс уламжлал болон арилжаа гэх мэтийн хүчин зүйлүүд бий.

Алмаз нь маш хүчтэй гялгатай. Хүчтэй гялга нь түүний гадаргуу дээр туссан гэрлийн ихээхэн хувийг буцааж ойлгодог шинж чанарын үр дүн юм. Энэ хүчтэй гялга нь алмазийг нүд сохлом гялтагнуулж харагдуулна.

Алмаз нь мөн өндөр гэрлийн сарнилтай. Цагаан гэрэл алмазийг нэвтрэх үед түүний хүчтэй сарниулах шинжийн нөлөөгөөр өнгийн гэрэл болон задардаг. Түүний энэхүү шинж чанар нь алмазийг солонгорсон өнгөтэй болгоно.

Эрднийн чулуу болгох алмазийг тодорхойлох дөрвөн гол шинж чанар байдаг. Үүнд: өнгө, хуваагдал, тунгалаг байдал болон карат

Өнгө: Ихэнхи эрднийн чулуу болох алмазууд нь өнгөгүйгээс шаргал хүртэл өнгөтэй байна. Хамгийн өндөр эрэлттэй чулуу нь бүрэн хэмжээгээр тунгалаг байх бөгөөд маш их үнэд хүрдэг хэдий боловч өөр өнгийн алмазийн хэрэглээ ихээхэн хэмжээгээр өсөн нэмэгдэж байна. Үүнийг “гоёмсог” алмаз гэж нэрлэх бөгөөд улаан, ягаан, шар, нил ягаан, хөх зэрэг төрөл бүрийн өнгөтэй байдаг. Эдгээр чулууны үнэ өртөг нь тэдгээрийн өнгөний эрчимжилт, эрэлт болон нэр хүнд зэрэг дээр нь тулгуурласан байдаг.

Хуваагдал: Алмаз дахь энэхүү шинж чанар нь түүний чанарт томоохон нөлөө үзүүлнэ. Энэ нь чулууны харагдах геометрийн байдлыг тодорхойлдог боловч мөн чулуулгийн гялга болон солонгорсон байдалд бас нөлөөлнө. Сайн чулуунууд нь төгс байдлаар өнгөлөгдөн солонгорсон байдал, хүчтэй гэрлийн ойлт зэрэг шинжүүд нь тодорсон байх ёстой. Зүсэгдсэн гадарга нь хэмжээгээрээ ижил хэлбэрүүдийг үүсгэсэн байх хэрэгтэй. Мөн бүх зүсэгдсэн гадаргуугийн өнцгүүд нь зэрэгцээ орших хэсгийнхтэйгээ төгс нийлсэн байх ёстой.

Тунгалаг байдал: Төгс алмаз нь дотроо өө сэвгүй ямар нэгэн оромгүй (чулуун доторхи гадны материалаас тогтох хэсгүүд) байх хэрэгтэй. Эдгээр нь чулууны харагдах байдлыг бууруулж чулуугаар нэвтрэх гэрлийн хэмжээг бууруулах бөгөөд олон тоотой юмуу том хэмжээтэй байх үед чулууны “хүч чадлыг” бууруулдаг.

Карат: Алмаз нь каратаар (1/5 грамм болон 1/142 унцтай тэнцүү хэмжих нэгж) хэмжигдэн зарагддаг. Ижил чанартай ч карат багатай бол бага үнээр зарагдана. Учир нь бага хэмжээтэй чулуу маш түгээмэл байдаг бөгөөд том чулуу нь ховор байдаг.

Үйлдвэрийн зориулалтай алмаз нь ихэвчлэн зүсэх, зүлгэх, өрөмдөх болон өнгөлгөөний зорилгоор хэрэглэгдэнэ. Энд түүний хатуулаг, дулаан дамжуулах шинж чанарууд нь арилжаалагддаг. Хэмжээ болон бусад чанарын үзүүлэлтүүд нь эрднийн чулуу болж байгаа алмазд нэг их чухал ач холбогдолтой биш байдаг. Үйлдвэрлэлийн алмазуудыг ихэвчлэн микроны хэмжээтэйгээр нунтаглан зүлгүүрийн нунтаг үйлдвэрлэдэг. Маш жижиг хэмжээтэй ихээхэн хэмжээний алмазууд эрднийн чулуу болохуйц шинж чанартай хэдий ч үйлдвэрлэлийн алмаз болон худалдаалдаг. Алмазийн жижиг хэсгүүдийг хөрөөний ир, өрмийн хошуу болон зүсэх,тасдах, өрөмдөх, зүлгэх зориулалт бүхий дамарт суулгаж өгдөг.

Leave a comment

Filed under Uncategorized

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s