Алт хүнийг аюултай байдлаас зайлсхийхэд тусалдаг

Алт зурхайн ордноос Хонины ордтой холбоотой. Энэхүү металл нь гал махбодтой, дайны бурхан Ангараг гаригтай холбоотой гэнэ. Ангараг гариг эмэгтэй хүнд хайртай. Тиймээс ч тэдэнд байнга тусалж, дайснаас хамгаалахад бэлэн байдаг билээ. Энэхүү металлыг үнэтэй, гоёмсог болохоор л бүсгүй хүн болгон дуртай байдаггүй. Алт нь хүнийг дур булаам, эрч хүчтэй, эрүүл байлгаж, аюул заналаас зайлсхийхэд тусалдаг хэмээн хүн төрөлхтөн эрт дээр үеэс үзэж иржээ.
Алтыг гал-шороон болон хий-гал махбодтой Арслан, Хонь, Үхрийн ордныхон байнга зүүж болно. Хэрвээ Нум, Матар, Хумх, Хилэнц, Хамтатгахын ордныхон гал-шороон болон гал-хий махбодтой бол алт сайн нөлөө үзүүлнэ. Гэхдээ тэд алтан эдлэлээ үе үе тайлж байх хэрэгтэй. Бусад хүмүүс алтыг чимэглэл маягаар хааяа нэг зүүж болно. Загас, Мэлхийн ордныхонд цагаан алт зохимжтой.
Алтан эдлэл нь өвөг дээдсийн мэдээллийг сайтар хадгалдаг. Тиймээс энэ эдлэлийг гэрээсэлж үлдээх буюу өв залгамжлан үлдээсэн бол өвөг дээдсийн сүнс шингэсэн (Алтан эдлэлийг нас барсан хүний биеэс гурав хоногоос хэтрүүлэлгүй тайлан авдаг. Хүнийг алтан эдлэлтэй нь оршуулж болохгүй. Өв залгамжлан үлдээсэн эдлэлийг 40 хүртэл хоног нуух хэрэгтэй. Харин 40 дэх хоногийн дараа алтан эдлэлийг хэрэглэж болно) байдаг байна.
Хулгайлсан болон шударга бус аргаар олсон алтан эдлэл азгүйдэл, сүйрлийг авчирдаг байна. Ялангуяа алуулсан хүний биеэс авсан болон шарилаас ухаж авсан алт гэр бүлээр нь сүйрүүлдэг гэмтэй.
Алтны нөлөө. Алт биеийн хэсэг бүрт өөр өөрөөр үйлчилдэг байна. Алтан гинж, кулон нь зүрхний хэмнэл алдагдах үед тустай бегөөд хүнийг тайвшруулдаг. Энэ нь хэт сэтгэлийн хөдөлгөөнтэй, цухалдуу, мэдрэмтгий хүнд тустай бөгөөд мэдрэлийн ачаалалд байнга ордог ажил эрхэлдэг хүнд хэрэгтэй.
Алтан бөгж бол ажилдаа идэвхтэй хүнд тохиромжтой. Энэ нь хүнийг өөрийн хүчиндээ итгэлтэй болгож, саад бэрхшээлийг даван туулахад тус хүргэж, амьдралын хүнд бэрхээс зайлсхийхэд тусалдаг байна.
Алтан ээмэг бол охидыг хамгаалагч юм. Зарим ээжүүд охидоо хоёр нас ч хүрээгүй байхад чихийг нь цоолж, чамин ээмгээр гоёдог. Тэд үүнийгээ гоё харагдуулдаг чимэг хэмээн боддог. Үнэн хэрэгтээ энэ нь охин үрээ тааламжгүй явдлаас хамгаалахын тулд зөн совингоороо хийж буй эхийн үйлдэл юм.
Алтан эдлэл цэвэрлэх арга. Алт болон алтан эдлэл цаг мөч өнгөрөх тусам гялалзсан чанараа алддаг. Зарим хүмүүс энэ үед металлыг эмчилгээний чанараа бүрмөсөн алдлаа хэмээн үздэг ажээ. Гэвч энэ бол энгийн л нэг химийн исэлдэлт явагдаж байгаа хэрэг юм.
Дашрамд хэлэхэд алт 999-ийн сорьцтой бол хэдэн зууны турш өнгөө алдахгүй. Алтан эдлэлийг үнэт эдлэлийг мастеруудаар болон гэрийн нөхцөлд цэвэрлэвэл амархан өнгө орж, эмчилгээний чанар нь эргэн ирнэ. Гэрийн нөхцөлд алтан эдлэлийг цэвэрлэхдээ нэг дусал техникийн спирт, бага хэмжээний шүдний ооноос гадна савантай бүлээн усан дээр үслэг эдлэл, илэг өнгөлөгч хийж өнгө оруулна.
/Өглөөний сонин/

Leave a comment

Filed under Uncategorized

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s