Гоёл чимэглэлийн зүйлийг хэрхэн арчлах вэ

Гоёл чимэглэлийн зүйлийг арчлах нь тийм ч хэцүү зүйл биш. Хамгийн гол нь үндсэн хэдэн дүрэм мэдэж байхад л хангалттай.
Гоёл чимэглэлд шингэн зүйл хүргэснээр дээр нь хар толбо үүсдэг. Тиймээс шингэн хүргэсэн дор нь хуурай материалаар арчих хэрэгтэй. Гэрийн ажил хийх, химийн аливаа бодистой харьцах үедээ бөгж, бугуйвчаа тайлж байгаарай.
Мөнгөн эдлэлийг арчлах
Бохирдож, өнгөө алдсан мөнгөн эдлэлийг цэвэрлэхдээ эхлээд дурын цэвэрлэгч бодисоор угааж болно. Харин дараа нь гипосульфит натрийн уусмалаар (100 гр усанд 20гр) угааж, бүлээн усаар зайлна.
Хольцтой болон цэвэр мөнгөн эдлэлийн өнгийг сайжруулахын тулд хүнсний содтой (Нэг литр усанд 50гр) бүлээн усаар угааж болно. Эсвэл савангийн уусмалтай усанд наштырын спирт (Нэг литр усанд хоолны том халбагаар нэг) хийж цэвэрлэнэ. Дараа нь цэвэр усаар сайтар зайлж, зөөлөн алчуураар арчиж хатаана. Чулуун шигтгээтэй эдлэлийг дээрх аргаар цэвэрлэж болдог.
Өнгөлсөн мөнгөн эдлэлийг шүдний оогоор цэвэрлэж болох ба дээр нь хэдэн дусал нашатырын спирт нэмж өгдөг.
Алтан эдлэлийг арчлах
Биеийн хүчний болон гэрийн ажил хийхдээ хүн бөгжөө заавал тайлж байх хэрэгтэй. Учир нь алтан эдлэл элэгдэж, муудахдаа амархан байдаг аж. Алтан эдлэл дээр йод дусаасан бол хялбархан цэвэрлэх арга бий. Эдлэлийг фото зурагт хэрэглэгддэг гипосульфитын уусмалд (нэг стакан усанд нэг цайны халбага) 15-20 минут байлгана. Дараа нь цэвэр усаар угааж, хаттал нь үслэг бөс даавуугаар арчина.
Гандаж, харласан эдлэлийг хоолны халбага цайруулагч бодисыг өндөгний цагаантай хольсон уусмалд шингээсэн үслэг бөс даавуугаар арчиж цэвэрлэхэд тохиромжтой. Алтан ээмэг, бөгж, бугуйвч дээр шингэн зүйл хүрснээс болж хар толбо үүсдэг. Үүнээс урьчилан сэргийлэх үүднээс эдлэлийг тэр дор нь тайлж, зөөлөн хуурай даавуугаар арчиж хатаах хэрэгтэй. Бохирдлыг цэвэрлэхдээ хөвөнд этилийн спирт шингээн арчиж цэвэрлэнэ. Алтан эдлэлд мөнгөн усны найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүн аль болох хүргэхгүй байхыг хичээ. Мөнгөн ус алтны бүтцийг эвдэж, өнгийг нь хувиргадаг гэмтэй.
Үнэт чулуу болон ясан эдлэлийг арчлах
Сувд, тана, хув, шүр, ясан эдлэл их эмзэг мэдрэмтгий байдаг. Байгалийн гаралтай материалууд зөөлөн, хэврэг, сийрэг бүтэцтэй байдагтай холбоотой. Угааж, цэвэрлэх үед хүчил, шүлт болон шүвтэрийн уусмал хэрэглэх шаарлагатай байдаг. Ийм эдлэлийг дурын угаагч бодисоор цэвэрлэхийг хориглодог. Хув эдлэлийн хувьд шүдний оо хамгийн тохиромжтой. Бүлээн ус, зөөлөн алчуур, эсвэл багсаар дээрх эдлэлийг цэвэрлэж болно. Найрлагадаа мөнгөн ус, хүхэр агуулсан гоо сайхны бүтээгдэхүүн (тос, цэвэрлэгч шингэн г.м.) дээрх эдлэлд маш хортой нөлөө үзүүлдэг.
Ялангуяа сувд, танан эдлэл чичиргээ, доргионд мэдрэмтгий байдаг тул үүнээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Мөн үүнээс гадна сувд, оюу, шүр, хув, ногоолин эдлэл өндөр чийгтэй орчинд эмзэг болдог. Өнгө нь гандаж, цэхэртээд ирдэг байна. Сувдыг хэт хуурай, эсвэл хэт чийглэг орчинд хадгалах нь буруу. Мөн хүчилд мэдэрмтгий тул, хөлс, гоо сайхны бүтээгдэхүүн, цацдаг үнэртэй ус, үсний лак хортой нөлөө үзүүлнэ. Хэрэв сувдыг энгийн савантай усаар угаавал тослог өнгөр нь алга болчихдог гэмтэй. Хув цахилгаанждаг тул хамаагүй үрж болдоггүй.
/Ням гариг/

Leave a comment

Filed under Uncategorized

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s