Жүжигчин, жуулчин хүмүүст сувд тохирохгүй

Сувд бол үнэнч амьдрал, хайр дурлалын үндэс бөгөөд ариун үнэнч байдлыг илтгэгч юм. Энэ чулуу гэр бүл, орон гэрийг бат бэх болгодог. Эртний Ромд шинэхэн хосод сувдан сондор бэлэглэдэг байсан эхнэр, нөхрийн үнэнч амьдралыг бэлгэдсэн утгатай байжээ.
Гэсэн хэдий ч сувд тийм ч сайн үнэт чулуу биш гэнэ.
Энэ чулуунд сарны сөрөг хүч агуулагддаг. Сувдыг болгоомжтой хэрэглэхгүй бол эзэндээ нулимс авчирч, итгэл найдвар алдагдуулж, хууран мэхэлдэг. Энэ чулуу таныг өөртөө итгэлгүй, зохион байгуулалтгүй хүн болгож мэднэ.
Сувд бол аюултай, өш хорсол санадаг чулуу. Үүнийг зөвхөн өөртөө итгэлтэй хүмүүс хэрэглэхийг зөвлөдөг. Ийм хүмүүс сувд зүүснээр нөхцөл байдлыг зөв ялган салгаж чаддаг. Энэ чулуу өөртөө итгэлтэй хүмүүсийг хэт сүсэг бишрэлээс ангижруулж, байгаа байдлыг зөв үнэлж, бусад хүнийг амархан танихад тус болно.
Сувд нь бардам, их занг дарж, алдаагаа засахын тулд өнгөрсөн зүйлсээ эргэн харах боломжийг олгодог. Энэ чулуу жуулчид, жүжигчдэд муу нөлөөтэй. Сувд ийм хүмүүсийн боломжийг хязгаарлачихдаг. Сувдны гайхамшигт хүч одоо болтол эрдэмтдийн анхаарлыг татсаар байна. Тиймээс та энэ чулууг сонгохдоо маш болгоомжтой хандах хэрэгтэй.
/Өглөөний сонин/

Leave a comment

Filed under Uncategorized

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s