Молор хэмээх үнэт чулууны тухай

Молор/Топаз/ нь Улаан тэнгисийн Зебергет арлын эртний Топазос нэрээс гаралтай. Оросод сибирийн алмаз ч гэж нэрлэж байсан. Хүн төрөлхтөн молорыг маш эртнээс хэрэглэж ирсэн бөгөөд Уралийн нуруунаас неолитийн үеийн давхаргаас хурц ирмэгтэй молорон хавтгай олдож байжээ. Молор нь олон янзын өнгөтэй /шар, алтан шар, өнгөгүй, ягаан, цэнхэр, улаан шаргал, ногоовтор, хүрэн…/ тааралддаг болохоор түүнийг бусад чулуутай андуурах нь элбэг. Хуучин цагт шар өнгөтэй чулуу болгоныг л топаз хэмээн нэрлэдэг байжээ. Гэвч энэ нь ихэвчлэн шар кварц болох цитрин байдаг байв. Яваандаа мэдлэг нь ихсэх тутам эхлээд бразилийн топаз хэмээн ялган нэрлэж байгаад олон улсын тохироогоор фторжсон хөнгөн цагааны силикатыг л топаз хэмээн нэрлэж байхаар болсон юм.
Хамгийн алдартай молор эрдэнийн нэг болох португалийн титэмд байрлуулсан “Браганза”-г (1680 карат) удаан хугацааны турш маш том алмаз хэмээн андууран үздэг байжээ. Топаз нь ихэнх тохиолдолд пегматит гаралтай байхаас гадна зарим тохиолдолд гидротермаль гаралтай тааралдана. Топазын үндсэн ордын зэрэгцээгээр түүний шороон орд байдаг. Тэрээр биндэръяа, болор, халтмар зэрэг эрдэстэй хамт байх тохиолдол багагүй байна. Молор эрдэнэ нь талсттай, шилэн гялгатай ихэвчлэн өнгөгүй байдаг ба ягаан өнгөтэй нь ихэд үнэ хүрнэ. Түүнийг ихэвчлэн бриллиант маягаар засч өнгөлөх бөгөөд катодын болон хэт ягаан туяанд өнгө нь хувирна. Молорыг юуны өмнө гоёл чимэглэлд хэрэглэнэ. Монголчууд молорыг эрт дээр үеэс эрхэмлэж морин толгойн чинээ молор эрдэнэ олохыг ерөөдөг байв. Том хэмжээтэй молор ховор бөгөөд 500кг молор ОХУ–с олдож байжээ. Норвегийн Сетерсдалаас 62кг өнгөгүй молор мөн олдож байжээ. ОХУ–ын Урал, Сибирь байгалийн чанадаас ихээхэн хэмжээгээр олборлодог. Молорт эрдэнэтэй улсад Бразил, Шриланк, АНУ, Япон, Австрали, Пакистан, Нигери, Норвег зэрэг улс орно. Монголд болор хайх явцад бага хэмжээний молор олж байжээ. Молорын хайгуулыг тусгайлан хийж байгаагүй бөгөөд судалгааны материал ч ховор. Төв, Өмнөговь, Дундговь, Сүхбаатар, Хэнтий, Баян–Өлгий, Ховд, Завхан зэрэг аймгаас цэнхэр голдуу өнгөтэй молор олддог гэсэн мэдээ бий.

Leave a comment

Filed under Uncategorized

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s