Мөнгөн эдлэл хөлснөөс болж харладаг

Мөнгөн эдлэл тань хэзээ нэгэн цагт харлаж байсан уу?
Яагаад ингэдгийг та мэдэх үү?
Бидний худалдан авсан гоёл чимэглэл дотор зэс агуулагдсан байдаг. Зэс нь маш түргэн исэлддэг байна.
Түүнээс гадна хүний хөлс гол исэлдүүлэгч болдог.
Хөлсөнд давснаас гадна хүхэртэй амин хүчил агуулагддаг. Хүхрийн нэгдлийн нөлөөгөөр мөнгө харладаг байна. Хэрвээ таны хөлс маш ихээр гардаг бол бүх гоёл чимэглэл тань харлахад гайхах зүйлгүй. Энэ нь урт хугацааны биеийн ачаалалтай ч холбоотой байж болно.
Мөнгөн эдлэл харлах нь элэг, бөөрний үйл ажиллагаа муудсантай холбоотой хэмээн зарим хүмүүс үздэг. Гэхдээ энэ нь шинжлэх ухаанаар батлагдаагүй баримт гэнэ. Мөн түүнчлэн сөрөг эрчим хүч хуримтлагдахаар мөнгөн эдлэл харладаг гэсэн яриа ч байдаг.
Мөнгөн эдлэл янз бүрийн шалтгаанаар харлаж болно. Үүнд эдлэлийн сорьц, агаарын химийн найрлага, эргэн тойрны чийгшил зэрэг их хамаатай. Магадгүй та агаар, хөрсөндөө хүхэрт устөрөгч ихээр агуулсан газар ирсэн байж болно шүү дээ. Үүнээс гадна та шинэ тос түрхэж, гоо сайхны бараагаа сольж, ямар нэгэн эм ууж байгаа байж болох юм. Гэхдээ та мөнгөн эдлэлээ харлаад байвал дотоод шүүрлийн эмчид очиж, биеэ үзүүлэхэд илүүдэхгүй шүү.
Мөнгийг тусгай бэлдмэлээр цэвэрлэдэг. Үүнийг үнэт эдлэлийн дэлгүүрээс худалдан авч болно. Хэрвээ та мөнгийг гэрийн нөхцөлд цэвэрлэхээр шийдсэн бол шүдний сойз, сода, эсвэл давс юмуу шүдний оо аваад цэвэрлэж болно. Түүнээс гадна үнс, төмс чанасан усаар цэвэрлэхэд өнгө орно.
Мөнгөнд алттай адил янз бүрийн сүсэг бишрэл их шингэсэн байдаг. Тухайлбал мөнгөн бөгжийг ядам хуруундаа зүүвэл цусны эргэлтийн хэт ачаалал багасч, даралт буурдаг гэнэ. Дунд хуруунд бөгж зүүвэл гэдэс дотрын үйл ажиллагаа хэвийн болж, үрчлээ арилдаг.
Мөнгө мэдрэлийн системтэй холбоотой тул хүзүүндээ зүүх хэрэгтэй гэж хүртэл ярьдаг. Зүрхээ сайжруулахын тулд зүүн гарын чигчий хуруундаа мөнгөн бөгж зүүх хэрэгтэй гэж зөвлөдөг байна.
Мөнгийг зүүх үед гэнэт цайрч, гялалзах нь бий.
Америкийн эрдэмтэд үүнийг бөөрний үйл ажиллагаа алдагдсантай холбон тайлбарладаг. Учир нь хүний хөлсөөр азот агуулсан бодис ялгарч, энэ нь мөнгөн эдлэлийг гялалзуулдаг гэнэ.
Ямар ч үед мөнгөн эдлэл байх ёстой өнгөөрөө л байвал сайн байдаг ажээ.
/Өглөөний сонин/

Leave a comment

Filed under Uncategorized

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s