Нөхөрт гараагүй бол сувд зүүхийг зөвлөе

Эртний домогт сувдыг гэр бүлийн аз жаргалыг бэлэгддэг гэж үздэг. Тиймээс ч сувд нь аз жаргал, эд баялаг, баяр баясалд авчирдаг гэж итгэлэг. Сувд уснаас үүдэлтэй тул загасны ордныхонд ээлтэй бөгөөд нөхөрт гараагүй эмэгтэйчүүд зүүхэд илүү тохиромжтой юм. Сувд нас уртасгах, гай зовлонгоос хамгаалах, хараа сайжруулах, ирээдүйг урьдчилан таах, хулгайчаас сэргийлэхэд тустай гэдэг. Эзнийгээ эрүүл үед нь гялалзаж, өвдөх, нас барахад нь өнгөө алддаг учраас сувдыг эзнийхээ насыг насалдаг гэхээс гадна “Уйтгар гунигийн нулимс” ч гэж үздэг аж. Хэвээ та сувд зүүдэлбэл бизнес болон арилжаа наймаа, олон нийтийн ажил хэрэгт амжилт авчирна. Харин найз залуу тань танд сувд бэлэглэж байна гэж зүүдэлбэл ер бусын аз жаргал хүлээж байгаагийн тэмдэг. Хэрэв сувдаа гээх эсвэл үйрүүлж байна хэмээн зүүдэлбэл тэсэшгүй гай зовлон хүлээж байгаагийн цондон. Залуу бүсгүй та сувдны өнгийг гайхан биширч байна хэмээн зүүдэлвээс дурласан бөгөөд сэтгэлт хүнийхээ хайрыг татахын тулд хэрэгтэй бүхнийг хийхийг зөвлөж байна.
/Нийгмийн толь/

Leave a comment

Filed under Uncategorized

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s