Сувд өнгөө алдахгүй олон мянган жил болох боломжтой

Чулуунд дурлагсад янз бүрийн хуурамч яриаг их сонсдог. Энэ бүхнээс үнэн мөнийг нь ялгахад бид та бүхэнд тусалъя.
Сувд. Байгалийн цэвэр сувдыг зөвхөн тэнгисийн ёроолоос шумбаж авдаг хэмээн хүмүүс итгэдэг. Үнэн хэрэгтээ сувдны ихэнхийг цэвэр уснаас гаргаж авдаг байна. Орчин үеийн “Мikimoto”, “Tiffany” зэрэг үнэт эдлэлийн ордныхон таримал сувдыг илүүд үздэг. Учир нь энэ нь жигд, тэгш хэлбэртэй, бөх бат, удаан эдэлгээтэй байдаг байна. Сувд өнгөө алдах үед айх хэрэггүй. Британийн хатан хааны ордны сангаас нэг удаа 400-500 жилийн настай сувд, Японы нэгэн булшнаас 1000 настай сувд олдсон байна. Эдгээр сувд нь огт өнгөө алдаагүй байжээ. Хамгийн гол нь та сувд зүүдэг бол түүнийгээ өөх тос, гоо сайхны болон савангийн уусмалд хүргэхгүй байж, байнга зүүх хэрэгтэй. Сувдыг удаан хэрэглэхгүй хадгалбал өнгөө алддаг байна. Хиймэл сувдыг ялган танихын тулд гадар хэсэгт нь зурж үзэн, цаана нь хуванцар байгаа эсэхийг шалгаж болно. Үүнээс гадна үнэ, чанар хоёрын зохицолгүй байгаагаар нь амархан ялгаж болдог ажээ.
/Өглөөний сонин/

Leave a comment

Filed under Uncategorized

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s