Танд ямар чулуу ээлтэйг мэдэх үү?

I сард төрөгсөд: Энэ сард төрөгсөд “Анар” чулуун эдлэл хэрэглэвэл сайн. Анарыг үнэт ба өнгөт эрдэнийн чулуу цэнхэр мандлаар орлуулж болно. Дээрх чулуу нь цус алдалтаас сэргийлж, өөдрөг үзэлтэй байлган, хар муу санаа, урвалтаас сэргийлнэ.
II сард төрөгсөд: “Нил” эрдэнэ чулуу тохиромжтой. Хагас үнэт ба эрдэний чулуу цирконоор орлуулж болно. Нил эрдэнэ, циркон нь таныг хэт согтохоос хамгаалж чадна. Мөн хайр сэтгэлийн тэнгэрийг ивээж, ханийн заяа авчирна.
III сард төрөгсөд: “Усан биндэръяа” тохирно. Манаар ч орлуулж болно. Эдгээр нь усны аюулаас эзнээ хамгаалдаг. Ялангуяа залуу гэр бүлд байвал нэн сайн гэдэг.
IV сард төрөгсөд: Энэ сард төрөгсдөд “Очир алмаз” тун сайн тохирдог. Гэвч очир нь маш үнэтэй л дээ. Тиймээс оронд нь болорыг хэрэглээд үзээрэй. Чулууны нөлөөлөх нөлөөлөл нь гайхалтай үр дүнтэй байдаг.
V сард төрөгсөд: Хэрэглэх гол үнэт чулуу нь “Маргад эрдэнэ” юм. Маргад нь эрүүл энх, урт удаан насыг билэгдэж, итгэл найдварыг авчирдаг.
VI сард төрөгсөд: “Александр” гэдэг үнэт чулууг манайхан хувилгаан эрдэнэ гэж ихэвчлэн орчуулдаг. Хувилгаан эрдэнэ гэдэг чулуунд сувд, маргад ордог. Мөн саран чулуугаар орлуулж болно. Цусыг цэвэршүүлж, муу зүүднээс хамгаалдаг.
VII сард төрөгсөд: Хэрэглэх гол чулуу нь “Рубин”. Монголоор бол бадмаараг гэсэн үг. Мөн сувдыг ч хэрэглэж болно. Эдгээр үнэт эдлэл хатан зоригийн билэгдэл юм. Мөн таныг хуурамч найз нөхөд, хараалаас хамгаална.
VIII сард төрөгсөд: “Хризолит” маш тохиромжтой. Орлуулах хагас үнэт эрдэнийн чулуу нь мана юм. Эдгээр чулуу нь оюун ухааныг хөгжүүлж, холын аяныг ивээдэг ажээ. Мөн гэнэтийн аюулаас хамгаалдаг байна.
IX сард төрөгсөд: Энэ сард төрсөн хүмүүст “Индранил” чулуу ивээл байдаг. Мөн номин, биндэръяаг ч хэрэглэж болно. Эдгээр чулуу нь ой ухааныг хөгжүүлж, арьсны өвчнийг эмчилдэг гайхалтай үйлчилгээтэй ажээ.
X сард төрөгсөд: “Гэрэлтчимэд” энэ сарынханд ивээлээ үзүүлнэ. Итгэл найдварын чулуу ч гэж нэрлэдэг. Солонгын долоон өнгийг гаргадаг, зүрхний өвчнийг анагааж, оюун санааны системийг хамгаалж, тайвшруулдаг.
XI сард төрөгсөд: “Молор эрдэнэ” маш их ээлтэй ажээ. Мөн барын, муурын нүд гэсэн чулуунуудаар ч орлуулж болно. Баяр баясгалангийн чулуу учраас насыг уртасгаж, амар тайвныг авчирдаг байна.
XII сард төрөгсөд: “Циркон” маш их ээлтэй. Циркон нь маш ховор бас их үнэтэй чулуу. Тиймээс оюугаар орлуулж болно. Аян замд ч явахдаа зүүвэл бүхий л үйлсийг бүтээж, аюулаас хамгаалдаг байна.
/Хань/

Leave a comment

Filed under Uncategorized

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s