Таны хувь заяа vнэт чулуунаас хамааралтай Огноо: 2008-02-05 15:44:23

Англи нэр нь Rutill melonij буюу алтан vст утаат болор нь болорын тєрєл дотроо хамгийн vнэтэй, vзэсгэлэнтэй болор юм. Энэхvv болор нь зvvсэн эзэндээ эд баялаг, эрх мэдэл авчирдаг бэлэгдэлтэй учир єрнє дахинд хааны эрхшээлт чулуу гэж алдаршжээ. Аль ч ордныхон энэ чулууг зvvж хэрэглэж болдог. Харин эдгээр vнэт чулуунуудыг алтанд бус мєнгєн дээр шигтгэж зvvвэл эрvvл мэндэд тань илvv сайнаар нєлєєлдєг юм байна. Ногоолин, Малхаид замагт болор, Чон чулууг алтан дээр шигтгэн зvvж болдоггvй ажээ.

Хумх

Ээлтэй чулуу: Aнаp (Garnet) Циркон (Zirkon)
Анар нь хайр дурлал vерхэл дотносолыг бэлэгддэг байна. Vргэлж дурсан санаж явахаа илэрхийлье гэвэл найздаа анар чулуутай бєгж бэлэглээрэй. Анар нь хоолой болон толгойн євчинд сайн тєдийгуй халуун буулгах vйлчилгээтэй гэнэ. Мєн анар чулууг зvvсэн хvн vргэлж хєгжилтэй цовоо, гэгээн бодол хvсэлтэй явдаг. Харин хулгайн замаар орж ирсэн анар зовлон авчирдаг ажээ. Циркон нь дорно дахинд ихэд хvндлэгддэг чулуу. Циркон зvvсэн хvний оюун ухаан нь саруулсаж сурах эрмэлзлэл нь сэргэж сэтгэл нь задардаг. Хєхєвтєр туяатай циркон нь араатан амьтад болон хорт могойд нь хатгуулах аюулаас сэргийлэх онцлогтой.

Загас

Ээлтэй чулуу: Сувд(Реаг|) Ягаан болор ( Rose guartz)
Сувд нь олон єнгєтэй бєгєєд урт наслуулж аз жаргал авчирдаг. Сувд зvvсэн хvний нvд нь цоглог болж ирээдvйгээ зєгнєн мэдрэх чадвартай болдог. Мєн хар цагаан хэл ам болон бvтэлгvй дурлалаас сэргийлдэг. Сувдны єнгє, єнгєний хувиралт эзнийхээ эрvvл мэнд сэтгэл санааны байдлыг илэрхийлдэг. Эзнээ нас барахад гоёмсог єнгєє алдана. Хэн нэгэн хvн танд сувдтай эдлэл бэлэглэвэл таныг хvсэж байгаагаа илэрхийлж байна гэсэн vг.
Яагаан болор нь таныг амжилт ялалт руу хєтлєнє. Согтохоос сэргийлж, ухаан бодлыг саруулсгана. Эзэндээ олз ашиг, аз хийморь авчирна. Харин хайртай хvнд тань хэн нэгэн ягаан болор бэлэглэвэл болгоомжлоорой. Таны хайрыг урвуулан авах гэж байна. Ягаан болор нь vнэнч дурлалын бэлэгдэл болдог.

Хонь

Ээлтэй чулуу: Алмаз(Diаmоnd) Бадмаараг (Rubу)
Алмаз эрдэнэ бол хамгийн гоёмсог vнэтэй чулуу. Эр зориг, тэсвэр хатуужил, цэвэр ариун ёс суртахууныг бэлгэгддэг. Уур хилэнг номхотгож зугаа цэнгэлээс хєндийрvvлж, эрч хvч єгдєг. Ажил vйлст амжилт авчиран, євчин зовлонгоос сэргийлэн, хэл ам хараалаас хамгаалж, урт наслуулдаг. Алмаз эрдэнийг сахиус болгон зvvн гартаа буюу хvзvvндээ зvvх ёстой бєгєєд чулуу таны арьсанд хvрч байвал сайн.
Бадмаараг нь гал халуун хайр дурлалын бэлгэдэл болдог. Хайр дурлалд аз жаргал авчирна. Дурласан хvндээ бадмаарагтай эдлэл бэлэглэвэл та амжилт олно. Єгєємєр сайхан сэтгэлтэй хvнд амжилт бvтээл, алдар гавьяа авчирдаг. Муу хvнийг хорлоно. Шархыг тvргэн эдгээж тархины наалдингыг анагаан цус алдалтыг тогтооход сайн нєлєєтэй. Бадмаараг харлавал эзэнд нь аюул заналхийлж байна гэсэн vг.

Vхэр

Ээлтэй чулуу: Oюу (Turgouise) Индранил (Sapрһirе) Перидот (Peri¬dot)
Оюу нь хувиршгvй vнэнч сэтгэлийг бэлгэддэг. Хосуудад эв эе, аз жаргал авчирдаг. Аливаа дайсагнал, хэрvvл маргааныг таслан эвлэрvvлдэг. Баян тансаг болгодог. Мєнгєнд шигтгэсэн оюу зvvд, зєн эвгvйрхэхэд мєн шар євчний vед ээлтэй. Эзнийхээ євчин зовлонг авч муу юмнаас зайлуулдаг. Оюу єнгєє хувиргавал эзэн нь євдєнє. Индранил нь даруу тєлєв зангийн бэлгэдэл болдог. Энэ чулуу нь хvний мэдэх, ухаарах хvслийг бадрааж ой тогтоолт сайжруулдаг. Атаа жєтєє, гvтгэлэг хэл амнаас хамгаалж, дээдсийн ивээлд багтахад сайнаар нєлєєлнє. Зvрх судас, багтраа євчтэй хvн зvvн гартаа индранил шигтгээтэй бєгж зvvвэл сайн.
Перидот нь цайвардуу ногоон єнгийн чулуу. Энэ чулуу эзнийхээ бие сэтгэлийг тайвшруулж хvнийг ялдам сайхан болгож, залуу насаа урт удаанаар хадгалах боломжийг єгдєг. Энэ чулууг даралт ихсэх, цус харвах євчнєєс сэргийлэхэд зvvж хэрэглэнэ.

Ихэр

Ээлтэй чулуу: Гартаам (Agate) Биндэръяа (Веrill)
Гартаам нь уур хилэн, хов живээс холхон явах боломжийг бvрдvvлдэг. Нvдний хорноос хамгаална. Эзэндээ ээлтэй, хvмvvст цэцэн vг, ухаан хайрлаж нvднийх нь харааг сайжруулдаг Хоолой, шvдний євчин, архагшсан ханиадны vед гартаам зvvлт зvvвэл хурдан анагаана. Биндэръяа нь цэнхэр єнгєтэй чулуу. Харилцаа холбоог удаан хугацаагаар бэхжvvлж єгдєг. Эзэндээ змьдралын баяр баясгалан аз хийморь єгч байдаг.

Мэлхий

Ээлтэй чулуу: Саран чулуу (Мооп Stone) Mapгад (Emeraid) Барын нvд (Tiger eyes)
Саран чулуу сарны нєлєєллийн ид шидийг агуулдаг. Тэргэл сартай єдєр болгон мэлхийн ордныхонд ивээл хайрладаг. Аливаа саад бэрхшээлийг давахад туслана. Хvнд хэцvv нєхцєлд ухаалаг шийдвэр гаргахад нєлєєлдєг. Мэдрэлийн євчний vед мєнгєнд шигтгэж зvvнэ. Маргад бол ирээдvйг зєгнєн харах боломж олгон муу бvхнийг хєєн зайлуулдаг. Зvрх сэтгэлийг чангатгадаг, нvдний харааг сайжруулж, нас уртасгана. Маргадыг зvvвэл бусдад хууртахгvй vнэнч сайн хань нєхєртэй байдаг. Мэлхийн ордныхонд номин, анар чулуу зохихгvй.
Барын нvд нь бусдын хар, цагаан хэл ам, гадны халдлагаас хамгаалдаг. Эзнээ зvрх зоригтой байлгадаг эр хvний сvлд чулуу юм.

Арслан

Ээлтэй чулуу: Хув(Аmber) Молор эрдэнэ Maнa (Calcedone)
Хувыг олон євчин анагаах чадвартай тайхамшигтай чулуу гэдэг. Арьс єнгєний болон хоолой, vе мєчний євчинд хамгийн сайн нєлєєтэй. Хоолой боох, зvрх дэлсэх, цус алдахыг зогсоодог. Жирэмсэн эмэгтэй хуван зvvлт зvvвэл амархан нярайлдаг. Хvvхдэд хув зvvлгэвэл эрvvл энх бойждог. Нойргvйдвэл дэрэн доороо хув тавьдаг. Мана нь бусдыг захирах эрх мэдэл олгон, ухаан санааг саруулсгаж бусдын бодолд нэвтрэх боломжийг олгодог Гэнэтийн vхлээс сэргийлдэг. Мєнгєнд шигтгэсэн мана нь зvрхний євчин, нойргvйдлийг эмчилж, амьдрах эрмэлзлэл бадраана. Молор эрдэнийг зvvвэл дээдсийн ивээлд багтаж баяжина. Аян замын сахиус болдог. Дайсныхаа санаа бодол хvсэл зоригийг таньж мэдэхэд тусалдаг. Багтраа євчнийг анагаан єшєє хорсол, заналхийллийг номхруулж, эр хvнд цэцэн ухаан, эмэггэй хvнд олон vр заяадаг.

Охин

Ээлтэй чулуу: Ногоолин(Маracbite) Малхаид замагт болор (Algue agate) Чон чулуу
Ногоолин нь амьдралын чулуу гэгддэг. Хvч тамир нэмж, євчин зовлонгоос хамгаална. Тархины архаг vрэвсэл, элэг, бєєрний євчлєлийн vед сайн нєлєєтэй. Нvдний харааг сайжруулдаг. Мєрийтэй тоглоомд хожил, тэмцээнд ялалт авчирна. Хар цагаан хэл амнаас сэргийлдэг. Аянга цахилгаанаас зайлуулж бусдыг эзэндээ vнэнч байлгах увдистай.
Замагт болор нь євєрмєц сайхан ургадаг, цэвэрхэн тунгалаг чулуу юм. Энэ чулуу нь орчлонгийн цэвэр ариун бvхний бэлгэдэл болж хvмvvст бие биенээ хайрлах, ирээдvйдээ итгэх асар их итгэл хvч хайрладаг. Замагт болор нь сав бєєрний євчинд нэн тусгай бєгєєд хvvхэд энддэг гэр бvлийн хvмvvс хамтдаа зvvж хэрэглэвэл єлзийгєє єгдєг. Сэтгэл болоод нvдийг анхны цас мэт цэвэр ариун байлгана, Чон чулуу нь арьсны єнгийг сэргээн засаж, шvдний євчинд, халуурахад ээлтэй сайн. Газар хєдлєхєд эндэх аюулаас авардаг. Эдгээр чулуунуудыг шар алтан дээр шигтгэж хэрэглэж болохгvй.

Жинлvvр

Ээлтэй чулуу: Гэрэлт чимэг(Ораl) Номин(Аrurite)
Опал гэдэг нь солонгын єнгєєр туяарсан vнэт чулуу юм. Итгэл найдвар, vнэнч сэтгэлийн бэлгэдэл болдог. Аливаа шинэ эхлэлийг ивээдэг боловч эзэн нь хувиа хичээмтгий, шуналтай бол хэзээ ч амжилтад хvрэхгvй. Тогтвор муутай олон ааштай хvмvvс энэ чулууг хэрэглэхээс болгоомжилбол зохино. Опалийг зvvсэн хvн бусдыг ховсдох чадвартай болдог. Опалыг бусдад бэлэглэдэггvй. Учир нь атаа жєтєєг тєрvvлдэг. Тахлаас хамгаалдаг, алтанд шигтгэж хэрэглэвэл тийм ч сайн биш.
Номин нь энэ ордын хvмvvсийн сул дорой, тогтворгvй хуурамтгай занг зєєлрvvлдэг. Арьс єнгєний болон vе мєчний євчтэй хvмvvс номин зvvлт зvvвэл сайн.

Хилэнц

Ээлтэй чулуу: Шоргоолжин чулуу, Aнap(Garnet) Гранат барын нvд (Tiger eyes)
Шоргоолжин чулуу нь Анарын нэгэн тєрєл бєгєєд цусан улаан єнгєтэй байдаг. Жирэмсэн эмэгтэй бол сахиус болдог. Хvч чадал хайрладаг. Хутга мэсний шархыг эдгээж, цус алдахаас сэргийлдэг. Хvмvvст найрсаг сэтгэл тєрvvлж, vл ойлголцох байдлыг зайлуулдаг. Яр шархыг эмчилж ой ухааныг нь сайжруулдаг. Анар нь хэд хэдэн тєрєл бvхий хагас vнэт чулуу юм. Дэлгэрэнгvй шинжийг Хумхын ордоос vзнэ vv. Барын нvд нь бусдын хар цагаан хэл ам, гадны халдлагаас хамгаалдаг. Эзнээ зvрх зоригтой, шийдэмгий байлгадаг.

Нум

Ээлтэй чулуу: Ягаан бoлop (Rose quartz) Молор эрдэнэ
Ягаан болор нь эзэндээ аз хийморь, амжилт авчирдаг. Хэрvvл маргааныг таслан зогсоодог. Энэ чулуун дээр нар, сарыг сийлэн зvvвэл хордох аюулаас хамгаална. Молор эрдэнэ дээдэст ивээгдэж баяжихыг бэлгэддэг. Дайсныхаа санаа бодол, хvсэл зорилгыг урьдчилан тааварлах боломж олгодог. Ажил албандаа зєв шийд гаргахад нєлєєлдєг. Нойргvйдэх болон багтраа євчнийг анагаадаг. Уур хилэн, хvсэл тачаалыг номхруулдаг. Алтанд шигтгэсэн Молор эрдэнэ ирээдvйг харах боломж олгож, сэтгэлийн тэнхээ хайрладаг.

Матар

Ээлтэй чулуу: Бадмаараг(Ruby) Maнa(Calcedone)
Эдгээр чулуудыг зvvвэл хувь заяаны даажигналаас зайлсхийж чадна. Бадмаараг нь хайр дурлал, аз жаргал авчирдаг. Дурласан хvнээ єєртєє татья гэвэл бадмаараг бэлэглээрэй. Аянга цахилгаан, vер усны аюулаас хамгаалж, муу юмыг зайлуулдаг. Эзэнд нь аюул заналхийлбэл харлана. Мана нь бусдыг захирах эрх мэдэл єгєн, ухаан санааг саруулсгаж, бусдын бодолд нэвтрэх боломж олгодог. Гэнэтийн vхэл, заналхийллээс сэргийлдэг. Мєнгєнд шигтгэсэн мана нь зvрхний євчин, нойргvйдлийг эмчилж, муу бодлыг хєєн зайлуулж, амьдралын эрмэлзлэлийг бадраадаг. Энэ ордонд номин ээл муутай

Дугаар 4

Leave a comment

Filed under Uncategorized

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s