Халх эмэгтэйн гоёо

Монгол ноён Хятадад тулга захиалжээ. Чингэхдээ тотгы нь бадарч буй дөлөөр хийсүгэй гэж. Хятадад тэр хүсэлтийг умартаж, тотгыг дөлөөр бус, хон хэрээний хошуу маягаар хийж ирүүлжээ. Монголын газар шороог хон хэрээний хошуугаар тогшуулах гэсэн санаа агуулсан гэж хаан оноон ухав. Хөрш гүрэнтэйгээ муудаад яахав, санаагий нь мэдсэн сайн болллоо. Хон хэрээ манай газар шороо, гал голомтыг тоншиж зүрхлэхгүй сөрөг ухааныг сийлье гээд албат нартайгаа зөвлөлдөн, үргэлж голомтынхоо захад байдаг галын зэн эхнэр хүний хувцсыг жигүүртний хаан хан гарьдын сүр жавхлант дүрийг дууриалган хийх болсон гэдэг. Халх эхнэрийн хувцас төрсөн учир ийм.

Халх эхнэр хүн түнтгэр мөр, урт ханцуйтай дээлийг гол төлөв тод өнгийн торгоор хийж өмсдөг. Бас дээлийн гадуур давхар өмсөх “ууж” хэмээх өмсгөлтэй байжээ. Халх эхнэрүүд дээлийнхээ ханцуйг гол төлөв хоргойгоор хийдэг. Эхнэр хүний дээл нь ханцуйны уг мөрний залгаасаараа дээш илүү гарсан түнтгэр мөртэй байдаг. Мөн дээлийн хормойн хоёр хажуу талд оноо гаргаж, энгэр, хормойг тойруулан хэдэн үе эрээн туузаар эмжсэн байдаг. Дээлийн нударга хийх эд нь голдуу цэнхэр, хөх, хөх цэнхэр өнгөтэй. Эхнэр дээлний нударганы хэлбэрийг цомбон туурай, дэлбэн туурай хэмээн ялгадаг бөгөөд залуу хүмүүс цомбон, настай хүмүүс дэлбэн нударга хэрэглэнэ. Эхнэр дээлийн гадуур өмсөх ууж нь ханцуйгүй, энгэр нь тууш задгай өмсгөл юм. Уужны урт дээлийн урттай тэнцүү, оноо нь дээлийнхээс ялигүй богино байдаг. Уужийг гоёлын болон энгийн гэж ялгахаас гадна цээж ууж, урт ууж гэж хоёр янзаар хийдэг. Ууж нь гэрийн эзэгтэйн ёслол, хүндэтгэлийн өмсгөл болдог юм.Халх эхнэрийн гоёл чимэглэлд түүний эдлэж буй чимэглэл болох “толгойн боолт”, “үсний гэр”, “үсний хавчаар”, “энгэрийн гуу”, “хүзүүний зүүлт”, “ээмэг”, “бөгж” тэргүүтэн алт, мөнгө, шүр сувдан эдлэл ордог.Эмэгтэйчүүд бүсэндээ зүүж явдаг бяцхан уутанд чимхлүүр, чигчлүүр, хусуур, сам, шүүр зэрэг гоо сайхны зүйл байдаг байв .

Leave a comment

Filed under Uncategorized

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s