Хүндийн хэмжүүр

Хэмжүүр гэдэг үг нь хэм гэсэн үгнээс үндэслэлтэй гэнэ. Хэм, хэмжих, хэмжээ, хэмжигдэхүүн, хэмжүүр, хэмжээс гэдэг үгнүүд байдаг. Хэмжүүр үгийг авч үзвэл урт өргөн, хол ойр, хүнд хөнгөн, сайн муу, хурдан удаан, цэвэр бохир, үнэ цэнэ, нэр хүнд гээд олон үгтэй холбоотой. Эдгээрээс хүндийн хэмжүүрийг авч үзье.
Хүн төрөлхтөн хөгжлийнхөө явцад нийгэм, эдийн засаг, биологийн олон харилцаанд ордог. Тэдгээрийн нэг эдийн засгийн харилцаа юм. Мөнгөн тэмдэгт, зоосон мөнгө үүсэхээс өмнө дайн, арилжаа солилцооны хэлбэрээр эдийн засгийн харилцаа зохицуулагдаж байсан ба энэ үед хүндийн хэмжүүр үүссэн гэдэг. Улс үндэстэн бүр байгаль цаг уур, шашин шүтлэг, зан үйл, эрхэлж буй ахуй нь өөр. Үүнтэй адил хүндийн жинг фунт, паунд, киллограмм, жин гэх мэт өөр өөр хэмжээгээр хэмждэг болжээ.

Олон улсын нэгжийн систем буюу СИ системийн хүндийн нэгжийг килограмм гэдэг.1кг нь 39 мм диаметр бүхий зөв цилиндр (өндөр нь диаметртэйгээ тэнцүү) хэлбэртэй 90% цагаан алт, 10% иридиумын хайлшын жинтэй тэнцэнэ.
Монголчууд дэнс, тавган жин, морин жин ашиглаж хүндийг хэмждэг байв. Хүндийн хэмжих нэгжийг ин, дан, жин, лан, цэн, фун, лий, ху, сы гэдэг. Эдгээрийг си нэгж буюу кг-тай харьцуулбал:

1ин – 119,3632кг
1дан – 59,6816кг
1жин – 596,816г
1лан – 37,301г
1цэн – 3,7301г
1фун – 0,37301г
1лий – 37,301мг
1ху – 3,7301мг
1сы – 0,37301мг хэмжээтэй тус тус тэнцэнэ. Бусад хүндийн хэмжүүр:
1 унц – 28,3 грамм
1 грамм – 0,035 унц
1 фунт – 0,454 киллограмм
1 киллограмм – 2,2 фунт

Эх сурвалж: mongoldarhan.blog.banjig.net

Leave a comment

Filed under Uncategorized

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s