Цахиур чулуу усыг ариусгана

Цахиур чулуу шиг бат бөх гэсэн үг бий.

Харин утга санааг нь бид төдийлөн тоодоггүй байж. Гэтэл цахиур чулуу нь маш ховор онцлогтой аж. Хүй нэгдлийн үеэс л хүмүүс алт мөнгө бус харин цахиур хэрэглэн ирсэн нь түүний хосгүй чанартай холбоотой байна. Эрт үед бидний өвөг дээдэс цахиур ашиглан нум сумны үзүүр хийх, хөдөлмөрийн багаж зэвсэг үйлдвэрлэдэг байжээ.

Харин саяхнаас цахиур чулууны бас нэг гайхамшиг тодрон илэрсэн аж. Өөрийн мэдлэгээ дээшлүүлэх сонирхолтой, зорилго бүхий хүмүүст хэлэхэд:

-Цахиур чулуу нь маш хүчтэй энерги шингэсэн байдаг. Энэ нь ялангуяа оюуны хөдөлмөр эрхэлдэг, ачаалалтай ажилладаг хүмүүст нэн тустай аж.

-Цахиур чулууг биедээ авч явбал саад тотгорыг даван гарах, хүнд нөхцөл байдалд барьц алдахгүй байхад тустай.

-Цахиур чулууг зүүвэл хүнийг хүч чадалтай болгоно. Эдгээр гайхамшигаас гадна цахиур чулуу нь бас нэг хосгүй онцлогтой аж. Хэрэв усанд багахан цахиур чулуу хийвэл ус маш цэвэр тунгалаг болдог байна. Энэ чанараа удаан хугацаанд ч хадгалдаг аж.

Ялангуяа өнөөдөр, байгаль орчны бохирдол түгшүүрийн хэмжээнд хүрсэн энэ үед цэвэр ус нь агаар лугаа бидэнд хэрэгтэй. Цэвэр ус тогтмол уудаг хүн ханиад томууны дэгдэлт, тархалтын үед ч бие организмын дархлаа сайтай байдаг тул айлтгүй гэнэ.

Цахиур чулууны үндсэн хийсэн цай цэвэр тунгалаг усны бүх стандартад зохицохын сацуу усыг санагдуулам амттай болох аж.

/Хань/

Leave a comment

Filed under Uncategorized

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s