Чулууны зурхай

Бадмаараг нь тачаангуй дурлал авчирна
Хонины ордынхонд ивээлтэй чулуу нь Алмааз эрдэнэ, Бадмаараг. Алмааз бол хамгийн үнэтэй, гоёмсог чулуу. Эр зориг, хиргүй ариун сэтгэлийн бэлгэдэл болдог. Уур хилэн, ужиг цэнгэлд дурлахыг номхруулж, эрч хүч, итгэл үнэмшил олгодог. Тиймээс энэ чулууг бараг ид шидтэйд тооцох нь бий. Жирэмсэн эмэгтэй алмаазан шигтгээтэй бөгж зүүвэл амархан амарждаг. Энэ чулууг бэлгэнд эсвэл удам дамжуулан авсан бол айлтгүй. Буруу замаар орж ирсэн чулуу ихээхэн гай зовлон авчирна.
Бадмаараг нь гоёмсог улаан өнгөтэй чулуу. Тачаангуй, гал халуун дурлалыг бэлэглэдэг. Бадмаараг нь сайн хүнийг улам сайхан болгодог бол өөдгүй хүнийг улам муухай болгодог. Тархины наалданги, шарх, цус алдалт зэргийг амархан анагааж, муу зүйлийг зайлуулах чадалтай гэж түүнийг шүтдэг байжээ.
Оюу нүдний харааг сайжруулна
Үхрийн ордод төрсөн хүмүүст тэнгэрийн өнгөт чулууд буюу Оюу, Индраанил ээлтэй сайн. Оюу нь цэнхэр өнгөтэй, үнэт чулуу. Хувиршгүй үнэнч дурлалын бэлгэдэл, хос хоёрыг эвлэрүүлж, аз жаргал авчирдаг. Энэ чулуу нь аливаа дайсагнал, хэрүүл маргааныг тасалж, эвлэрүүлэхээс гадна баян тансаг болгоно. Харин ёс суртахуунгүй хүнийг улам харгис хэрцгий болгодог. Нойр алдах, хар дарж зүүдлэх, цус алдах, шар өвчний үед оюуг мөнгөнд шигтгэн зүүдэг. Өг лөө болгон оюу чулуу харвал нүдний хараа сайжирдаг гэнэ. Бэлгэнд ирсэн бөгжний чулууны өнгө хувирвал өгсөн хүнийх нь сэтгэл хувирчээ гэсэн үг.
Индраанил нь үнэнч, цэвэр ариун сэтгэл, даруу төлөв зангийн бэлгэдэл. Дурлалт шинэхэн хосуудыг харж хамгаалдагт тооцогддог ажээ.
Гартаам уур уцаарыг холдуулна
Ихэрийн ордын чулуу бол Гартаам, Биндэръяа. Гартаам нь хэд хэдэн өнгөтэй, хагас үнэт чулуу. Зүүн гартаа Гартаам зүүвэл уур уцаар, хов живнээс холхон явдаг аж. Эзэндээ эрч хүч хайрладаг төдийгүй цэцэн цэлмэг үгтэй болгоно. Хоолой, шүдний өвчин, архаг ханиадтай үед гартаам зүүх сайн гэдэг.
Биндэръяа нь цэнхэр өнгөтэй чулуу. Хайр сэтгэлд аз жаргал авчирч урт удаан хугацааны харилцаа холбоо тогтооход нөлөөлдөг. Хүний амьдралыг баяр баясгалангаар дүүрэн байлгадаг.
МАРГАД ЦЭЦЭН УХААНЫ БЭЛГЭДЭЛ
Мэлхийн ордынхонд ээлтэй чулуу нь Саран чулуу, Маргад, Сувд. Саран чулуу нь сарны шидэт хүчийг бэлгэддэг тул тэргэл сартай өдөр болон даваа гаригт илүү хүчтэй байдаг. Энэ чулуу нь аливаа саад бэрхшээлийг даван туулахад, хэцүү нөхцөлд ухаалаг шийдвэр гаргахад тусална. Маргад ирээдүйн нууцыг зөгнөн мэдэх боломж олгон эзнийхээ оюун ухааныг саруул болгодог үнэт чулуу. Уйтгар гуниг, зовлон зүдгүүрийг хөөн зайлуулж, зүрх сэтгэлийн асуудалд хууран мэхлэгдэхээс хамгаална. Энэ чулуу нь цэцэн ухаан, итгэл найдварын бэлгэдэл болдог. Маргадыг олон жил зүүсэн хүн урт насалж, сэтгэл хангалуун явдаг. Алтанд шигтгэсэн Маргад нь худал хуурмагаас хамгаалдаг. Харин энэ ордынхонд Номин, Анар тохирохгүй.
Хув өвчин анагаах шидтэй
Арслангийнханд шар өнгийн чулууд буюу Хув, Молор ивээлтэй. Эртний хүмүүс хувыг өвчин анагаах гайхамшигтай чадвартай хэмээн биширч иржээ. Арьс өнгө, хоолой, үе мөчний өвчинд зүүдэг. Хуван зүүлттэй эмэгтэй бие давхар болбол амархан амарждаг. Хүүхдэд хув зүүлгэвэл эрүүл энх бойждог. Тайван унтая гэвэл дэрэн дороо эсвэл орныхоо толгойд хув тавиарай. Молор бол шар өнгөтэй, тунгалаг чулуу. Дээдсийн ивээлд багтааж эд хөрөнгө авчирна. Энэ чулуу аливаад зөв шийдвэр гаргахад нөлөөлдөг. Эр хүнд цэцэн ухаан, эмэгтэй хүнд олон хүүхэд заяадаг.
Нефрит хүч чадлыг нэмэгдүүлнэ
Охины ордынхонд Чон, Нефрит аз жаргал авчирдаг. Ээлтэй нөлөөллийг нь ихэсгэхийн тулд мөнгө буюу цагаан алтанд шигтгэн зүүдэг. Шар алтанд шигтгэж болохгүй. Нефрит бол гүн ногоовтор, тунгалаг бус чулуу. Хүч чадлыг нэмэгдүүлэн, өвчин зовлонгоос хамгаалдаг. Тархи, элэг, бөөрний өвчний үед сайн нөлөөтэй бөгөөд нүдний харааг хурцатгана. Аянга цахилгааныг зайлуулан, бусдыг эзэндээ үнэнч байлгана.
Чон нь тунгалаг бус хагас үнэт чулуу. Улаан хүрэн, ногоовтор, цагаандуу өнгөтэй байдаг. Арьсны өнгийг сэргээж, шүдний өвчнийг анагаана. Ходоодны өвчин, халуурахад ээлтэй, уур уцаарыг номхотгодог. Чон чулууг мөнгөнд шигтгэж хэрэглэвэл сайн.
Опал үнэнч сэтгэлийн бэлгэдэл
Жинлүүрийн ордынхны ээлтэй чулуу нь Опал, Номин юм. Опал нь солонгын өнгөөр туяарсан үнэт чулуу бөгөөд итгэл найдвар, үнэнч сэтгэлийн бэлгэдэлд тооцогддог. Аливаа үйлсийн эхлэлийг ивээдэг боловч эзэн нь хувиа хичээх, эд хөрөнгөд шунах зэргээс ангид байж чадсан тохиолдолд л эзэндээ амжилт авчирна. Тогтворгүй олон ааштай жинлүүрүүд энэ чулуунаас болгоомжлоход гэмгүй. Хүний зөн билгийг ивээгч чулуу. Энэ чулууг зүүсэн хүмүүс бусдыг ховсдох чадвартай болдог. Харин опал чулууг бэлгэнд өгдөггүй. Учир нь бусдын атаархал хорслыг төрүүлдэг. Жинлүүрийн ордод төрсөн хүмүүсийн сул тал болох тогтворгүй, хувирамтгай занг Номин тогтооно. Номинтой зүүлтийг арьс өнгө, үе мөчний өвчтэй хүмүүс зүүхэд сайн нөлөөтэй.
Шоргоолжин чулуу нь жирэмсэн эмэгтэйн сахиус
Хилэнцийн ордын чулуу нь Акварамин, Шүр, Анар, Шоргоолжин чулуу. Аквармин бол ногоовтор хөх өнгийн гоёмсог чулуу. Энэ чулууг сахиус болгон зүүе гэвэл могойн дүрс бүхий бөгж буюу бугуйвчинд шигтгээрэй. Харилцан хүндэтгэл, хайр сэтгэл, аз жаргалтай гэрлэлтийг бэлгэдэнэ. Шүд, хоолойн өвчнийг анагаадаг бөгөөд ийм өвчтэй хүмүүс мөнгөнд шигтгээд хүзүүндээ зүүвэл сайн. Шоргоолжин чулуу нь анарын нэгэн төрөл бөгөөд улаан өнгөтэй. Жирэмсэн эмэгтэйн гол сахиус. Яр шархыг эдгээж, ой ухааныг сайжруулдаг.
Молор эрдэнэ нойргүйдэлд тустай
Нумын ордынхонд ээлтэй чулуу нь Ягаан болор, Молор эрдэнэ, Хризолит. Ягаан болор эзэндээ аз хийморь авчирдаг. Сэтгэл тайвшруулж, хэрүүл маргааныг тасалж, аз жаргал авчирна. Энэ чулуун дээр нар, сарны дүрсийг сийлж зүүвэл хордож үхэхээс сэргийлдэг гэдэгт эртний хүмүүс итгэдэг байжээ. Молор эрдэнэ тунгалаг шар өнгөтэй чулуу. Холын аян замд сахиус болдог төдийгүй дайсныхаа санаа бодлыг тааж мэдэхэд тусална. Нойргүйдэл, багтраа өвчний үед тустай. Хризолит нь шаравтар ногоон өнгийн гоёмсог хагас үнэт чулуу. Ээрүү өвчнийг эмчлэн, зүүд нойрыг амгалан болгодог. Алтанд шигтгэвэл ирээдүйг харах боломж олгон, сэтгэлийн тэнхээ хайрлана.
Мана бусдыг захирах эрх мэдэл олгоно
Матрын ордод төрсөн хүн Бадмаараг, Мана чулуу зүүвэл хувь заяаны даажигналаас зайлсхийж чадна. Бадмаараг нь гоёмсог улаан өнгийн чулуу бөгөөд хайр дурлалыг ивээнэ. Сэтгэл эзэмдээд байгаа хүнийг өөртөө татая гэвэл Бадмаараг бэлэглээрэй. Бадмаараг нь сайн хүнийг улам сайхан болгож, муу хүнийг доройтуулна. Мана хар болон хүрэндүү өнгийн хагас үнэт чулуу. Бусдыг захирах эрх мэдэл олгон, оюун ухааныг тодосгож, бусдын бодолд нэвтрэх боломжийг нээнэ. Эхнэртээ манан зүүлт бэлэглэх нь аз сорьсон хэрэг. Учир нь эхнэр чинь таныг эрхэндээ байлгахаар оролдох нь лавтай. Мөнгөнд шигтгэсэн мана зүрхний өвчин, ной𬬬гүйдлийг эмчилж, муу бодлыг хөөн зайлуулдаг. Энэ ордынхонд Номин ээл муутай.
Циркон хурдан сэтгэхэд тусална
Хумхын ордынхонд Анар буюу Циркон чулуу ээлтэй. Энэ чулууд нь хайр сэтгэл, үерхэл нөхөрлөл, дотно харилцааг бэлгэддэг. Хэрвээ та хэзээ ч мартахгүй гэсэн сэтгэлээ хэн нэгэнд илэрхийлэхийг хүсвэл Анар шигтгээтэй эдлэл бэлэглээрэй. Хэрвээ Анар чулууг байнга зүүх аваас үргэлж хөөр баясалтай, сайн сайхан бодлоор дүүрэн явах болно. Анар нь сэтгэлтэй хүмүүсийн амин сахиуст тооцогддог бөгөөд шударга, шулуун байхыг бэлгэддэг. Харин домог ёсоор бол хулгайн аргаар орж ирсэн Анар чулуу зовлон авчирдаг ажээ. Циркон нь дорно дахинд “Алмааз эрдэнийн дүү” хэмээн нэрлэгддэг бөгөөд маш ховор, тунгалаг, үнэт чулуу юм. Циркон зүүсэн хүний оюуны чадамж сайжирч аливааг сурч мэдэх эрмэлзэл нь сэргэн, хурдан сэтгэдэг болно.
Сувд урт наслуулдаг
Загасны ордын ээлтэй чулууд нь Сувд, Ягаан болор. Энэтхэгийн эрэг хавиар цайвар ягаан өнгөтэй, Шриланк хавиас мөнгөлөг болон шаргалдуу, Японы далайгаас цайвар ногоон, Австрали орчмоос цагаавтар, Мексикээс хар, Калифорни орчмоос ягаавтар улаан өнгийн сувдыг олборлодог. Энэ чулуу урт наслуулж, аз жаргал авчирдаг. Нүдийг гялалзуулан өнгө оруулж, хайр дурлалд бүтэлгүйтэхээс сэргийлэн, хэл амнаас хамгаалдаг. Сувдан шигтгээ бүхий бөгж нь хулгай болон худалч хуурамч хүмүүсээс хамгаалдаг. Сувдны өнгө зүс нь эзнийхээ бие сэтгэлийн байдлыг илэрхийлдэг. Сувдан шигтгээтэй бөгж бэлэглэвэл таныг ихэд хүсч байна гэсэн үг гэдэгт эртний хүмүүс итгэдэг байжээ. Ягаан болор нь улаандуу хөхөлбөр өнгийн чулуу. Уралдаан тэмцээн, ан гөрөө хийхэд аз завшаан авчирдаг. Хэн нэгэн хайртай хүнд тань ягаан болор бэлэглэвэл болгоомжлоорой. Учир нь энэ чулуу зүрх сэтгэлийг хуучин дурлалаас чөлөөлж, шинээр дурлуулдаг.Бэлэвсрээд дахин гэрлэхийг хүсэхгүй байгаа хүн ханьдаа үнэнчийн бэлгэдэл болгон ягаан болорыг зүүдэг байна.
/Ням гариг/

Leave a comment

Filed under Uncategorized

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s