Эрдэнийн чулуунд өөрийг тань хамгаалах увидас нуугдана

Чулууны ид шидийг хүртэхийн тулд юуны өмнө түүнийг таньж мэддэг байх ёстой. Чулуу том тунгалаг байх тусам эрчим хүч ихтэй гэж үздэг. Болор нь эрчим хүчний жинхэнэ сурвалж бөгөөд зүрхэндээ юм уу биедээ эсвэл ойр байлгах явцад эрчим хүчний тогтолцоог бэхжүүлж чаддаг.

Энергийн вампиризмын нөхцөлд удах тусмаа Болорын эрчим хүч улам идэвхиждэг. Харин чулуу болгон өөрсдийн гэсэн онцлог учир шалтгаантай. Эрдэнийн чулуу таныг хүртэл хамгаалах увидас нуугддаг байна.

АЛМАЗ – олон төрлийн шидтэй. Эзнээ зоригтой ялан дийлэгч, эмэгтэйчүүдийг үр хүүхэдтэй болоход нөлөөлдөг үнэт чулуу.

АНАР – уян зөөлөн, сул хүмүүс зүүхэд тохиромжтой, хатуу чанга, шийдвэртэй болоход нөлөөлнө. Бие махбодийн хүчийг сэргээнэ. Өөрийгөө үнэлэх чадварыг ихэсгэнэ.

БАДМААРАГ – Эзнээ бүхний анхаарлын төвд байлгаж, төрөлхийн аугаа байх чадварыг нэмж бие махбодийн энергийг ихэсгэж, муу зүйлс хорон санаанаас хамгаалж, уйтгар гунигийг зайлуулж, алдсан хүчээ нөхөн сэргээхэд тустай.

БАРЫН НҮД – Худалдаа наймаа, бизнест тусалж үндэслэлгүй хардалгыг зайлуулж, атаа жөтөөнөөс хамгаална.

ГАРТААМ – Нүдний хор орохоос хамгаална. Бие махбодийн энерги, амьдрах чадварыг нэмэгдүүлж, анагаах чадварыг ихэсгэнэ.

ГЭРЭЛТ ЧИМЭД – Эзнийхээ билэг авьяасыг нэмэгдүүлж сэтгэлийн гунигийг арилгана.

ИНДРАНИЛ – Эзнээ үнэнч, даруу, зорилго, чиглэлтэй болгож, уур хилэн, түгшүүрээс хамгаална. Шинээр гэр бүл бологсод зүүхэд тохиромжтой. Эерэг хэлбэлзэл, амжилт, хайр дурлал, аз жаргалд нөлөөтэй. Бие сэтгэлийн гуниг, уур хилэн, түгшүүрээс хамгаална. Гэхдээ зөвхөн маш цэвэр, цэнхэр өнгийн индранилыг зүүх ёстой.

МАРГАД – Цэцэн ухаан, итгэл найдварын чулуу, оюунлаг чадвар, зөн билгийг ихэсгэнэ. Сэтгэлийн хөдөлгөөнийг тэнцвэртэй болгоно. Урт нас, гэр бүлийн аз жаргалыг ихэсгэдэг. Сайхан сэтгэлтэн болгон зүүх ёстой.

МОЛОР – Хүсэл, шунал, уур уцаараас хамгаална. Оюун санааг төгөлдөржүүлэхэд оролцож гоц мэдрэхүйн чадварыг хөгжүүлнэ. Ялангуяа алтлаг шар Молор нь үнэнч хайр найдвартай нөхөрлөл, нэр төрөө эрхэмлэхэд тустай. 1 дүгээр сард төрөгсдөд илүү тохиромжтой.

НОМИН – Хайр дурлалын сахиус. Амгалан тайван урт удаан наслахад нөлөөтэй, нүүр царайны өнгө зүсийг засна. Бодол санааг тогтворжуулж, оюун ухааны өсөлтөд нөлөөлнө. Мэдрэлийн өвчинд тустай.

НОГООЛИН – Хүслийг биелүүлж, хүүхдийн өвчин, аюулаас хамгаалж тэдний өсөлт, гоо сайханд нөлөөлдөг. Баяр баясгалан, амар тайван байдал, сэтгэлийн тэнцвэр, эерэг өөрчлөлтүүд, амьдралын зорилгоо олоход тустай.

ОЮУ – Амар амгалан, хайр дурлалын чулуу. Гэр бүлд амгалан энхийг тогтоож, уур уцаарыг холдуулна. Зүүсэн эзнийхээ эрүүл мэндээс болж өнгө нь хувирдаг.

СУВД – бадмаараг, маргадын өрсөлдөгч. Уян зөөлөн, өгөөмөр зан чанарыг бүрдүүлэхэд тустай. Загас, мэлхийн ордныхонд шүтээн болдог. Харин хумхын ордныхон хар сувд зүүх ёстой. Бусад хүмүүс сувдыг ердийн гоёл байдалтай зүүх ба эмэгтэйчүүдийн өвчинг илааршуулахад тустай.

САРАН ЧУЛУУ – Хүнд нөхцөл байдалд орох, амьдралын саад бэрхшээлээс хамгаалдаг. Урам зориг, аз жаргал, хайр дурлалыг тэтгэнэ. Сэтгэлийн хөдөлгөөн, ухамсарыг тэнцвэржүүлдэг.

УУЛЫН БОЛОР – Хүслийг биелүүлж, идэвх энергийг сэргээнэ. Арьсыг толигор болгодог. Энэ чулуу нь мэдрэмтгий чадварыг нэмэгдүүлнэ. Уулын болроор хийсэн бөмбөлөг буюу пирамид айлд сайн.

УСАН БИНДЭРЪЯА – Урам зориг, сурах хүслийг оргилуулж, амьдралын сайн сайхан, гэр бүлийн аз жаргалыг хамгаална. Хайртай хосуудын чулуу.

УНДРАМ – Аз жаргал, баяр хөөртэй, сэргэлэн цовоо, билэг оюун хурц байхад нөлөөлнө.

ХАШ – Өвчин, хараалаас хамгаалж, залуужуулж, бие махбодийн дотоод нөөцийг нэмэгдүүлж гоо сайхныг хамгаална.

ХАЛТМАР – Хараалаас хамгаалж чухал шийдвэр гаргахад тусалдаг. Азгүйдэл, сорог энергиэс хамгаална.

ХАС – Нүдний хор, хараалаас хамгаалж мэдрэлийн тогтолцоог тайвшруулна. Сэтгэл санааг өргөж, амьдралын баяр баясгаланг сэргээж эзэндээ эерэг энерги өгнө. Улаан хас цус алдахыг зогсоохоос гадна эмэгтэйчүүдийн өвчнийг илааршуулахад тустай.

ХУВ – Өргөн хүрээтэй эмчилгээний чулуу. Сөрөг энергийг шингээж бие махбодийг эмчлэхэд тусална. Амиа хорлох, сэтгэлээр унахын эсрэг үйлчилгээтэй. Нүдний хор, хараал ховсдуулахаас хамгаална. Шатаж байгаа хувны утаа зөгнөж харах чадварыг нэмэгдүүлдэг байна.

ЦИРКОН – Оюуны чадвар, шинжлэх ухаанд тэмүүлэх хүслийг нэмэгдүүлдэг.

ШҮР – Хараалаас хамгаална. Зөн билэгтэн далдыг харагчдын чулуу. Хараа, ой ухаан, ой тогтоолтыг бэхжүүлж сөрөг нөлөөнөөс хамгаална. Бас аянгаас хамгаалж, яр шархыг эмчлэхэд тустай.

ЯГААН БОЛОР – Залуужуулагч, үрчлээг багасгаж, согтуурлаас хамгаална. Бодол санааг цэвэрлэж баяр баясгалан, амьдрах хүчийг өгнө. Зөн билэг, өөртөө итгэх итгэлийг ихэсгэн, сөрөг долгионоос хамгаалж, оюун ухааныг тайвшруулна. Бясалгалын үед зүүвэл тохиромжтой, билгийн мэлмий нээхэд тустай. Тогтмол бие үе үе зүүнэ. Америкийн эрдэмтэд эрдсээс гарах янз бүрийн урттай гэрлийн долгион хавдрын өсөлтийг сааруулах үйлчилгээтэй болохыг судалжээ.

/Геологи уул уурхайн мэдээ/

Leave a comment

Filed under Uncategorized

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s