Эрдэнийн чулууны ид шид

ШҮР БАМБАЙ БУЛЧИРХАЙ, ХООЛОЙН ӨВЧИНД ЭЭЛТЭЙ

Энэ эрдэнэс дулаан тэнгист их тархсан байдаг бөгөөд аварга том шүрэн арлууд ч бий. Гоёл чимэглэлд улаан, ягаан өнгөтэй шүрийг ихэвчлэн хэрэглэдэг. Азийн орнуудад шүрийг аз жаргал авчирдаг хэмээн үздэг. Европт хамгийн их үнэлэгддэг сайн чанарын улаан шүрийг газар дундын тэнгисээс олборлодог байна. Манай улсын хувьд тунамал хурдаснаас үүсэлтэй цагаан өнгөтэй шүрийн бэсрэг ордыг Өмнөговиос илрүүлж нөөцийг нь ойролцоогоор тогтоосон байдаг. Шүр нь бамбай булчирхай, хоолойн өвчинг эдгээх шидтэй.

ГЭДЭС ДОТОР АНАГААДАГ ХАШ ЧУЛУУ

Хашийг эрт үеэс гоёл чимэглэлд өргөн хэрэглэж иржээ. Хашаар янз бүрийн зүйлс урлах талаар Хятад улс тэргүүлдэг. Харин Монголчууд хөөрөг, гаанс, даалингийн тээг зэргийг цагаан голдуу хашаар хийдэг. Голоос түүсэн хаш нь уулын хаш чулуунаас илүү өндөр үнэтэй.

Сийлбэрчид хашаар янз янзын гар урлалын бүтээгдэхүүн урлаж бүтээснээс хойш, хаш нь ховор эрдэнэ болжээ. Тийм ч учраас алт мөнгийг үнэлж болно, харин хашийг үнэлэхийн аргагүй гэсэн үг гарчээ. Энэхүү чулуу нь гэдэс дотрын өвчинг анагаах шидтэй.

СУВД ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛНЭ

Эртний хүмүүс хоол, хүнсээ хайж явсаар далайн хясааг нээж үзэн мөнгөлөг өнгөөр гялалзах үзэсгэлэнт сувдыг анх нээсэн гэсэн таамаг байдаг. Сувдыг амьд организм бий болгодог тул чулууны төрөлд оруулах нь буруу мэт боловч үнэт эрдэнийн чулууны ангилалд ямагт эхний байрт орсоор ирсэн юм.

Сувд нь ягаан, цэнхэр, алтлаг зэрэг туяатай байна. Сувд нь 3.5-4 хатуулагтай тул маш нарийн арчилгааг шаардана. Сувдан шигтгээтэй бөгжтэй бол гараа угаахдаа хүртэл тайлж байх шаардлагатай. Сувд нь өөрийнхөө өнгийг нэг л алдчихвал дахин сэргэнэ гэж байхгүй. Сувд нь халдварт өвчнүүдийг эмчилэхэд онцгой нөлөө үзүүлдэг.

МОЛОР НЬ УУЦ НУРУУНЫ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛНЭ

Молор нь улаан тэнгисийн Зебергет арлын эртний Топазос нэрээс гаралтай. Оросод Сибирийн алмаз ч гэж нэрлэдэг. Хүн төрөлхтөн молорыг маш эртнээс хэрэглэж ирсэн бөгөөд Уралийн нуруунаас хурц ирмэгтэй молорон хавтгай олдож байжээ.

Молор нь олон янзын өнгөтэй шар, алтан шар, өнгөгүй, ягаан, цэнхэр, улаан шаргал, ногоовтор, хүрэн ч байдаг. Молор эрдэнэ нь ууц нурууны өвчинд болон гүйлсэн булчирхай томрохоос сэргийлнэ.

Т.Сайхан /Зууны мэдээ/

http://tulhuur.com/index.php?option=com_content&view=article&id=224597:Эрдэнийн+чулууны+ид+шид&catid=236:tanin-medehgui&Itemid=269

Leave a comment

Filed under Uncategorized

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s