Эрдэнийн чулуу

Цагаан сар” гээд Монголчууд бидний өргөн, нижгэр тэмдэглэдэг баярууд ар араасаа үргэлжилж байна. Монголын үндэсний уламжлалт баяр болох “Цагаан сар”-аар манайхан үндэсний хувцас болон үнэт эдлэлүүдээр гоёх дуртай. Хэрэв та ямар нэгэн үнэт эдлэл, эрдэнийн чулуу хайж байгаа бол дараах мэдээлэл танд тус болно гэдэгт найдаж байна. Эрхэмсэг хатагтай, хүндэт ноён таны сонголт мэргэн байх болтугай.  ЯМАР ЧУЛУУГ ЭРДЭНИЙН ЧУЛУУ ГЭДЭГ ВЭ?
Эрдэнийн чулуу гэж гайхамшигтай тунгалаг өнгө, дээд зэргийн хатуулаг чанар, онцгой ховор байдлаараа бусад чулуулгаас ялгарах чулууг хэлнэ. Энэ төрлийн чулууг гоёл чимэглэлийн зүйлээс саланги авч үзэх аргагүй юм.
Манай ард түмэн эртнээс нааш цагаан хаш, мана, гартаам, чүнчигноров хөөрөгнүүд, гаансны хаш соруул, хөөрөгний шүрэн толгой, хаяа аяга, гүц гэх мэт үнэт чулуун эдлэлүүдийг хэрэглэж ирсэн.
Улс орон бүр өөрийнхөө нутаг дэвсгэрт байгаа, эдэлж хэрэглэдэг чулуугаа үнэт чулуу хэмээн үзэж, эрхэмлэн дээдэлдэг. Тухайлбал: Монголчууд брекчлэгдсэн хас буюу хас, манын холилдсон хэсгүүдээс тогтсон чулуугаар  хөөрөг хийн, бэлгэдэж хэрэглэдэг бөгөөд тэр чулуугаа “Чүнчигноров” гэж нэрлэдэг. Үүний адил бусад оронд ч дараах хэллэг хэвшил болсон байна.
ХУДАЛДААНЫ ХЭЛЛЭГ                           ЧУЛУУНЫ ЖИНХЭНЭ НЭР
Аляскинский алмаз                                             Усан болор
Амерканский рубин                                            Пироп
Бразильский аквамарин                                      Цэнхэр молор
Ложный изумруд                                                 Ногоон жонш
Саксонский алмаз                                                Өнгөгүй тунгалаг молор
Сибирский рубин                                                Улаан галтмар
Цейлонский рубин                                              Альмандин гэх мэт
ЧУЛУУНЫ ГАРАЛ ҮҮСЭЛ
Чулууг гарал үүслийнх нь хувьд байгалийн, таримал /синтетик/, хиймэл буюу дууриамал /imitation’s/ гэж ангилдаг.
БАЙГАЛИЙН ЧУЛУУ Байгаль дээр үүссэн бүх чулууг хэлнэ.
ТАРИМАЛ ЧУЛУУ Байгалийн гаралтай  доржпалам, бадмаараг, индранил, маргад зэрэг үнэт чулуу нь маш ховор, өндөр үнэтэй учраас хүн бүр хэрэглэж чаддаггүй. Тийм болохоор хямд үнэтэй, хүртээмжтэй болгохын тулд лабораторийн нөхцөлд талстжуулан гаргаж авсан чулууг таримал буюу синтетик чулуу гэнэ.  Тухайлбал, бидний мэдэх бадмаараг, индранил хэмээх хоёр үнэт чулууны найрлага нь хөнгөнцагааны исэл байдаг. Тэр хөнгөнцагааны исэл дээр хромын ион нэмээд өгөхөөр улаан өнгөтэй бадмаараг, харин манганийн эсвэл төмрийн ион нэмбэл цэнхэр өнгөтэй индранил болгон талстжуулдаг. Энэ арга 1940 оны дунд үеэс эхлэн хөгжиж, одоо маш их хэмжээгээр хэрэглэгдэж байна. Таримал аргаар гаргаж авсан чулуу нь байгалийн чулууг бодвол харьцангуй хямд.
ДУУРАЙМАЛ ЧУЛУУ Чулууг дуурайлган хийх арга нилээд эртнээс бий болжээ. Эхэн үедээ байгалийн гаралтай чулууг өнгийг нь будах, ан цавыг нь нөхөх байдлаар засварладаг байсан бол сүүлдээ олон боловсронгуй арга гарсан байна. Өнөөдөр жинхэнэ сувд гэдэг ойлголт бараг байхгүй болсон бөгөөд бүх төрлийн усанд хясаа зэрэг амьтдыг өсгөж, дотор нь сувд ургуулж байгаа. Сүүлийн жилүүдэд лазерийн туяагаар бөмбөгдөх замаар тунгалаг чулууны гэмтэл, өнгө зэргийг засварлах арга өргөн дэлгэрч байна. Мөн байгалийн нимгэн чулуун дээр өөр материал, чулуу зэргийг нааж үнэт чулуу болгох арга ч бий. Бидний маш сайн мэдэх оюу хэмээх чулууг цэнхэр өнгийн тосон будгийг газрын тос /нефьт/, полиэтилен /гялгар уут/ материалтай холин, шахаж хатууруулах замаар гаргаж авдаг.
Олон улсын практикт байгалийн буюу жинхэнэ үнэт чулуун шигтгээг үнэт металл дээр суулгаж байгаа тохиолдолд үйлдвэрлэгч нь өөрөө гэрчилгээ /сертификат/ заавал бичиж, дагалдуулж өгдөг. Манай дэлгүүр, лангуунууд дээр худалдаалж байгаа үнэт эдлэлийн шигтгээ ихэнхдээ таримал эсвэл хиймэл чулуу учраас гэрчилгээний шаардлага байхгүй.
ҮНЭТ ЧУЛУУГ ХЭРХЭН ТАНИХ ВЭ?
Чулууг ихэвчлэн гадаад шинж чанар буюу өнгө, хатуулаг, гялга, хуваагдлын гадаргуу, зураасны өнгө, талстын хэлбэр дүрс гэх мэт геологийн  шинж чанараар нь таньж тодорхойлдог. Хэрэв дээрх шинж чанараараа танигдахгүй бол мэргэжлийн багажаар шалгана. Тухайлбал: гэрлийн давхар хугарлын илтгэгч, хувийн жин, туйлшрал, спектрийн өнгө, найрлага, дотоод бүтцийг нь харах гэх мэт олон арга бий. Одоогоор дэлхий дээр 3000 гаруй төрлийн эрдэс, 5000 гаруй төрлийн чулуу бий гэсэн судалгаа байдаг. Эдгээр олон чулууны ихэнх шинж чанарууд нь  ижил төстэй байдаг болохоор таньж тодорхойлоход бэрх.
ЭРДЭНИЙН ЧУЛУУГ ХЭРХЭН ҮНЭЛЭХ ВЭ?
Эрдэнийн чулууг үнэлгээний хувьд үнэт, хагас vнэт, гоёл чимэглэлийн, өнгөлгөөний гэж ангилдаг. Үнэт чулуунд дөрвөн өнгийн, хамгийн хатуу бас ховор чулууг хамруулдаг. Тунгалаг өнгөтэй нь доржпалам буюу алмаз. Тийм чулуу байдаггvй. Улаан өнгөтэй нь бадмаараг буюу рубин. Цэнхэр өнгөтэй нь индраанил буюу сапфир. Ногоон өнгөтэй нь маргад буюу изумруд.
Манай оронд одоогоор үнэт чулууны орд нээгдээгvй. Харин хэрэглээний чулууны 160 гаруй орд илэрсэн. Аль ч улс сувд, шүр, хувилгаан эрдэнэ / алесандрит/, эрдэнийн гэрэлт чимэд /опал/ зэргийг өндөр үнэлдэг. Гэхдээ энгийн чулуу ч хосгүй үнэт болох тохиолдол гардаг. Тэр нь геологийн тогтцын хувьд маш гайхамшигтай, өвөрмөц хэлбэр дүрстэй байдаг байна.
ОРГАНИК ГАРАЛТАЙ ЧУЛУУ
Органик буюу амьтан, ургамлын гаралтай гурван төрлийн чулуу байдаг. Энэ нь шvр, сувд, хув гурав. Хув нь модны давирхай, шvр нь далайн ёроолын нялцгай биет амьтан, сувд нь нялцгай биет амьтны илүүдэл хэсэг. Хүмүүс сувдыг тодорхой хугацаанд байгаад алга болчихдог гэж ярьдаг. Нэгэнт органик гаралтай учраас тодорхой хугацааны дараа арилах нь байж болох зүйл гэнэ. Энэ нь чийгийн улаан хорхой наранд хатаад шороо болчихдогтой адилхан юм.
Бид эх нутгаа 9 эрдэнийн орон хэмээн бахархан дуулдаг ч үнэн хэрэгтээ шүр гэдэг эрдэнэ манайд байх магадлал бага гэнэ. Дээр дурдсанчлан, шүр нь далайн ёроолын нялцгай биет амьтан болохоор мэдээж далай тэнгистэй орноос л орж ирнэ. Гэхдээ олон зуун сая жилийн өмнө Монголын нутаг дээр далай байсан юм чинь манай нутагт шvр байхыг vгvйсгэх аргагvй. Манайд Тайваниас импортолсон улбар шаргал өнгийн шүр, шүрэн эдлэл элбэг байдаг. Гэхдээ Монголчууд улаан шүрийг л өндөр үнэлдэг.
Тана гэдэг чулуу байдаггүй. Оросууд болон Монголчууд чулуу гэж нэрлэдэг. Тана бол нялцгай биет амьтны хавтасны дотор талын солонгорсон хэсэг бөгөөд тэндээс сувд тасарч үүсдэг. Тийм болохоор баруунд таныг эх сувд буюу “Mother-of-pearl” гэж нэрлэдэг.
БРИЛЛИАНТ БОЛ ЧУЛУУНЫ НЭР БИШ
Доржпалам чулуунд 57-58 ширхэг талст гаргасан дугуй хэлбэртэй, одлог засалтыг бриллиантан засалт гэнэ. Энэ нь “бриллианс” буюу “гялалзах” гэсэн утгатай англи vг. Тэгэхээр бриллиант бол чулууны нэр биш, засалтын хэлбэрийн нэр юм. Чулуунд талст гарган засах өөр  олон хэлбэр, нэр бий.
ТӨРСӨН ЖИЛ, ОРДОД ЭЭЛТЭЙ ЧУЛУУ ГЭЖ ҮНЭХЭЭР БАЙДАГ УУ?
Чулуу бүрийн энерги шингээх, ойлгох, гэрлийг нэвтрүүлэх, дулаан дамжуулах шинж чанар өөр өөр байдаг. Тэдгээр шинж чанарыг маш олон төвшинд, олон янзаар ангилдаг. Чулуу нь биоритм талаасаа эзэндээ эерэг энерги өгдөг гэдгийг эрдэмтэд хүлээн зөвшөөрч байгаа. Хvн байгалийн амьтан болохоор байгалийн чулуу биед нь сайнаар нөлөөлөхийг vгvйсгэх аргагүй юм.

Эх сурвалж: Стандартчилал, хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын хэлтэс

Leave a comment

Filed under Uncategorized

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s