Эрдэнийн чулуу

Эрдэнийн чулуу гэдгийн учир нь юун тvрvvн нvд баясгам єнгє vзэмжийг нь хэлэх байх. Гоёл чимэглэлд хэрэглэдэг олон тооны эрдсvvдийг vндсэнд нь 3 ангилна: тунгалаг, хагас тунгалаг, тунгалаг биш. Хамгийн том, хамгийн чухал болох эхний хэсгийн чулуунуудыг дотор нь єнгєгvй, єнгєт гэж хоёр ангилж болно. Єнгєгvй чулуун дотроо доржпалам /алмаз, diamond/ толгойлох байр суурийг эзэлнэ. Тvvний гал гаргах мэт гэрэл цацруулалт, эргvvлж хєдєлгєх тоолонд гэрлийн цацрагийн єнгє хувиргах чанар нь єєр ямар ч чулуунд байдаггvй тул тийм их эрэлт хэрэгцээтэй байдаг биз ээ. Єнгєгvй циркон, цагаан индраанил, молор эрдэнэ, усан болор ч гэсэн єнгє гялалзуулан харагдах боловч алмазыг яагаад ч гvйцэхгvй. Чулууны мастеруудын ур чадварын ачаар талст гарган єнгєлснєєр чулууны дотоод баялаг шинж чанар нь бvрэн нээгддэг. Єнгєт чулууны хувьд бий болгосон талст, єнгєлгєєнєєсєє илvv уг чулууны гэрлийн ерєнхий тєрх нь их чухал. Yнэхээр гайхамшигтай єнгєт чулуунууд бол гал улаан єнгєтэй бадмаараг /рубин/, хєх индраанил /сапфир/, амьд ногоон єнгтэй маргад /изумруд/, алтан шар молор /топаз/. Эдгээрийн гэрлийн шингээх спектр нь тогтмол, ихэвчлэн нарийн байдаг тул байгалын бус гэрэлд ч єнгєє алддаггvй. Хагас тунгалаг чулууны гол тєлєєлєгчид бол гэрэлт чимэд /опал/, саран чулуу. Тунгалаг биш чулуунуудад хаш, номин зэрэг нэвт гэрэлтдэггvй чулуунууд багтдаг.

 

Алмаз
Алмаз гэсэн vг нь грекийн «адамас» ялагдашгvй гэсэн vгнээс гаралтай. Плинийн vед энэ vгээр алмазаас гадна зарим нэг эрдсийг ч нэрлэж байсан бєгєєд дундад зууны vеэс diamond гэж нэрлэгдсэн . Энэ чулууны гайхамшигтай шинж чанар нь vлгэр домог мэт яригдах болсон. Энэ чулуу нь дэлхий дээрхи хамгийн vнэтэй, хамгийн хатуу эрдэс юм. Тvvний хатуулаг нь Моосын шаталбараар 10 байдаг ба болороос 1000 лахин илvv хатуу. Тэрээр хvчил шvлтэнд уусдаггvй бєгєєд голдуу магмын гаралтай юм.

Молор
Молор/Топаз/ нь Улаан тэнгисийн Зебергет арлын эртний Топазос нэрээс гаралтай. Оросод сибирийн алмаз ч гэж нэрлэж байсан. Хvн тєрєлхтєн молорыг маш эртнээс хэрэглэж ирсэн бєгєєд Уралийн нуруунаас неолитийн vеийн давхаргаас хурц ирмэгтэй молорон хавтгай олдож байжээ. Молор нь олон янзын єнгєтэй /шар, алтан шар, єнгєгvй, ягаан, цэнхэр, улаан шаргал, ногоовтор, хvрэн…/ тааралддаг болохоор тvvнийг бусад чулуутай андуурах нь элбэг.

Сувд
Эрт балар цагын зэрлэг хvн хvнс хоолоо хєєцєлдєн явсаар далайн хясааг нээж vзэн мєнгєлєг єнгєєр гялалзах vзэсгэлэнт сувдыг анх нээсэн биз ээ. Сувд нь тэр цагаас єнєєг хvртэл vнэт эдлэлийн дунд онцгой байр суурийг ямагт эзэлсээр ирсэн билээ. Тэрээр тийм ч урт настай биш, эдэлгээ даадаггvй боловч тvvний гайхамшигийг шагшин магтсаар ирсэн тєдийгvй ховор том сувднууд аль vед ч маш vнэд хvрсээр ирсэн. Сувдыг амьд организм бий болгодог тул чулууны тєрєлд оруулах нь буруу мэт боловч vнэт эрдэнийн чулууны ангилалд ямагт эхний байруудад орсоор ирсэн юм. Тэрээр бєєрєнхий , єндєг, тал дугуй, товч, дусал гэх мэт /Цилиндр хэлбэртэй 450 каратын том сувд нэг vе Хоупын цуглуулганд байсан/ хэлбэртэй байдаг. Сувд нь ягаан, цэнхэр, алтлаг зэрэг туяатай цагаан, шар, цэнхэр, ягаан, улаан, саарал, хvрэн зэрэг єнгєтэй нилээн тод гялгатай байна.
Сувдаар ээмэг, бєгж, бугуйвч, даруулганы шигтгээ, зvvсгэл зэрэг гоёл, бэлэг дурсгалын зvйлд хэрэглэнэ. Монголчууд ч ихэд эрхэмлэн гоёлд хэрэглэдэг.

Leave a comment

Filed under Uncategorized

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s