Үнэт эдлэл арчлах зөвлөгөө

Эрдэнийн чулуу, үнэт эдлэлийн өнгөн хэсэгт үхэжсэн эс, тос наалдсанаас тодорхой хугацааны дараа өнгөө алддаг. Ийм учир цэвэрлэж сэргээж байх шаардлагатай. Эрдэнийн чулуу, үнэт эдлэлийг цэвэрлэх энгийн зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна.

Энэ аргууд таны хүссэн үр дүнг өгөхгүй бол зориулалтын үнэт эдлэл цэвэрлэдэг шингэн бодис шингээсэн алчуураар арчиж болно. Гэхдээ зарим үнэт эдлэл уг бодист тэсвэргүй байдаг тул мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй. Гялалзуулагч бодис хир толбыг арилгахгүй бол чийгтэй зөөлөн алчуураар арчаарай.

Алт
Маш хурдан өнгөө алдан бүдгэрч, өнгөр тогтдог. Савантай бүлээн усанд хийж шүдний сойзоор цэвэрлэнэ. Хэрэв өнгө орохгүй бол алт өнгөлөгч зориулалтын бүтээгдэхүүнээр арчих хэрэгтэй.

Мөнгө
Амархан өнгөө алдана Гялалзсан өнгөнд нь эргүүлж оруулахын тулд цэмбэ, хоргойны өөдсөөр арчдаг. Кальц агуулсан содоор арчдаг арга ч бий. Ингэхийн тулд 500 гр усанд нэг халбага хүнсний сод хийж уусгана. Шилэн эсвэл паалантай аяганд цэвэрлэх зүйлээ хийгээд дээр нь савангийн уусмал хийж таглаад таван минут сэгсэрнэ. Эдлэлээ гаргаж ноосон даавуун дээр тавьж усыг шингээнэ.

Цагаан алт
Бат бөх чанартай тул арчилгаа шаарддаггүй. Савантай халуун ус, эсвэл алт цэвэрлэгч зориулалтын бодисоор арчиж байх хэрэгтэй.

Сувд
Өөрөө чамин байдлыг илтгэдэг болохоор тохирох арчилгаа шаардагдана. Сувд өөрөө бөөрөнхий учир халтартахгүй, харин торгомсог утас нь амархан бохирддог. Ийм болохоор сувдан зүүлтний утсыг гурван жилд нэг удаа шинэчилж бай.

Хатуу эрдэнийн чулуу
Алмаз, индранил, бадмаараг, анарыг маш болгоомжтой цэвэрлэж байх хэрэгтэй. Шингэн бодисыг халуун усанд хийгээд шинэ сойзоор хар толбыг цэвэрлэнэ.

Арчилгаа шаарддаг эрдэнийн чулуу
Маргад эрдэнийн чулуу ус тогтоодоггүй тул цэвэрлэхэд хэцүү. Тэгш гадаргуутай болгохын тулд зориулалтын тосонд хийгээд тэгшилж толигор өнцгүүд гаргана. Шингэн бодисоор цэвэрлэхийг хориглодог тул мэргэжлийн хүнд хандаарай.

Leave a comment

Filed under Uncategorized

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s