Өөртөө итгэлтэй эмэгтэй рубинд дурладаг

Үнэт чулуун эдлэл, зүүлт нь зөвхөн гоёл төдийгүй эмэгтэй хүний онцлог шинж чанарыг илэрхийлдэг. Та ямар чулуунд дуртайгаа тодорхойлж үүний дагуу өөртөө дүгнэлт хийхийг зөвлөе. Магадгүй, энэ таны ордын чулуу ч байж болно.

Рубин
Цус шиг улаан, хүрэн өнгөтэй энэ чулуу нь эрт үеийн хаад язгууртны эрх мэдэл, сүр хүч, баян тансагийн илэрхийлэл байсан ажээ. Рубин чулууг таалдаг, зүүх дуртай хатагтай нар ихэвчлэн өөртөө итгэлтэй, дур булаам байдлаа өөрийн зорилгод ашиглаж чаддаг хүмүүс байдаг. Ийм эмэгтэй эрх мэдэлд дуртай, сул дорой байдлыг тэвчиж чаддаггүй. Ер нь хүчтэй эмэгтэй гэж дүгнэж болно.

Санфир буюу индранил
Гоёмсог цэнхэр өнгөөрөө хараа булаасан дэгжин чулуу. Индранил чулууг эрхэмлэдэг хатагтай нар адал явдалд дуртай нэгэн. Ээлжит хайр бүтэхгүй ч сэтгэлээр унадаггүй, сайн цаг ирнэ гэдэгт бат итгэдэг өөдрөг үзэлтэй.

Сувд эрдэнэ
Сувд нь бүсгүй хүний царайг гэрэлтүүлдэг, эрхэмсэг харагдуулдаг цорын ганц чулуу. Дипломат хатагтай нар гоёж гангалахдаа юуны өмнө сувдан зүүлтийг эрхэмлэдэг. Сувданд дуртай эмэгтэй тайван, биеэ даасан, гэр бүлийн үнэт зүйлд ихээхэн ач холбогдол өгдөг зан чанартай. Харин нэг зүйлийг сануулахад сувдыг бэлгэнд авбал нулимс урсгахын шинж гэж үздэг юм билээ. Тиймээс худалдаж авахыг сануулъя.

Маргад эрдэнэ
Ногоолин өнгө нь үнэхээр гайхамшигтай. Энэ чулуу юуны өмнө хүний оюун ухаан, ой санамжинд маш сайн нөлөөтэй гэдэг. Магадгүй энэ онцлогоос болдог ч юм уу, маргад эрдэнийг таалдаг хатагтай нар цовоо сэргэлэн, хөдөлгөөнтэй, наснаасаа хавьгүй залуу харагддаг гэх юм билээ. Оюун ухааны хувьд бол бүр ч ярилтгүй.

Бриллиант буюу алмаз эрдэнэ
Чулуудын хаан гэдэг. Бриллиант эрхэмлэдэг хатагтай нар амьдрал дээр гол төлөв азгүйтэх нь элбэг. Тэд аливаад тэвчээргүй, бодлогогүй ханддагаас өөрсдөдөө хүндрэл учруулдаг. Хайр сэтгэлийн хувьд дэндүү тогтворгүй, тааварлашгүй зүйл ихтэй. Маш өөдрөг үзэлтэй эмэгтэйчүүд.

Leave a comment

Filed under Uncategorized

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s