Хөөрөгний тvvх

Монгол хөөрөг урлагийн vнэт бvтээл

Англичууд анх хамрын тамхийг XVII зууны vеэс хэрэглэх болжээ. Тэр vед тамхины ургамал зөвхөн Америк тивд ургадаг байв. Хvмvvс хамрын тамхинд «дурлаж» эхлэхтэй зэрэгцээд хадгалах сав ч бий болсон аж. Баячууд уран дархчуудад захиалга өгч, тамхиныхаа савыг янз бvрийн vнэт чулуу, металлаар хийлгэх болжээ. Тун удалгvй англи, америкчуудын хэрэглээ болсон хамрын тамхи Хятадад нэвтэрч эхлэв. Энэ нь явсаар Манж Чин улсын vед Хятад болон Төвдөөр дамжин монголчуудын хэрэглээ болох нь тэр. Харин мөнөөх хадгалах сав нь Европ зvгийн хайрцагнаас нэлээд өөр, лонх хэлбэрт шилжсэн байна. Хятадууд хөөргийг голдуу шаазан болон чулуу, мод, төмрөөр урлах нь элбэг байжээ. Харин монголчууд чулуун хөөрөгнөөс өөрийг хэрэглэх нь тун ховор. Мөн монгол хvн хөөрөгнийхөө толгойг эрхэмлэдэг бөгөөд тvvнийг шvрээр хийх нь бараг ёс болон тогтсон байна. Чулууны ухалт, сийлбэр зэргээрээ манай хөөрөг бусад орныхоос нэлээд өвөрмөц, ялгагдах онцлогтой болж чаджээ. Монгол хөөрөгний гол материал нь шvр, чvнчигноров, мана, хаш, болор, гартаам зэрэг хагас vнэт болон ховор чулуу байдаг аж. Эдгээрээс шvрэн хөөрөг хамгийн vнэтэйд тооцогддог. Тэгээд ч ийм хөөргийг бараг гурав, дөрөвхөн хvн хэрэглэдэг гэж сонслоо. Угтаа бол хөергийг хийсэн материалаас илvv чухал зvйл нь тvvний хийц, чулууны байгалийн тогтоцыг маш гярхай ашиглаж чадсанд байдаг аж. Хэдийгээр шvр, цагаан хаш зэрэг нь жингээсээ шалтгаалж тодорхой vнэд хvрдэг боловч тухайн дархан хэрхэн уран сэтгэж зурж, сийлснээр vнэлгээ нь хамаардаг гэнэ. Өөрөөр хэлбэл, хөөргийг vнэт чулуу гэхээсээ урлагийн бvтээл хэмээн судлаачид дvгнэн хэлжээ. Харин хувиараа хөөрөг цуглуулагчид ихэвчлэн АНУ, Европын зарим орон, Япон, Хятад, Хонконг, Тайваньд байдаг аж. Тvvнчлэн дэлхийн хөөрөг цуглуулагчдын vзэсгэлэн худалдаа явуулдаг уламжлал бий. Хөөрөгний vнэ хаялцуулах худалдааг «Сотби», «Кристи» зэрэг томоохон компаниуд зохион байгуулж, тэдэнд зориулсан сэтгvvл хvртэл гаргадаг гэнэ. (өнөөдөр 2004.12.24 300)

Хөөрөг хаана, хэрхэн vvссэн бол…

Монголчуудын эрхэм ёс заншлын нэг нь амар мэндээ мэдэн хөөрөг солилцон тамхилах ёс билээ. 2003 онд хэвлэгдсэн нэгэн бэсрэгхэн номыг эс тооцвол хөөрөгний тухай монгол хэл дээр хэвлэгдэн гарсан ном хэвлэл бараг алга бөгөөд энэ талаар судалсан судалгаа, эрдэм шинжилгээний дорвитой бvтээл ч vгvй бололтой.

Ер нь хөөрөг хаана vvссэн, хэдийд vvссэн гэх асуултууд нь тодорхойгvй хоцорч байгаа ба зарим нэгэн хэвлэлд монголчууд 11-12-р зуунаас хэрэглэж иржээ гэх мэтчилэн бичсэн нь ихэд эргэлзээг төрvvлж буй юм. Учир нь Я.Цэвэлийн «Монгол хэлний тайлбар тольд» хамарт vнэрлэн хэрэглэх тамхи хийх савыг хөөрөг гэнэ гэсэн байдаг. Нэгэнт тамхитай холбогдон яригдаж буйгаас vзэхэд монголчууд Чингисийн vед тамхи татаж байсан байж таармааргvй. Монголын нэвтэрхий тольд бичсэнчлэн vнэртэн хэрэглэх сав гэж ойлговол өөр хэрэг бөгөөд аль ч тохиолдолд археологын малталт судалгаа, тvvхэн баримтаар батлагдаж баймаар. Нийтэд хvлээн зөвшөөрөгдсөнөөр бол тамхийг 15-зуун хvртэл америк тивийн уугуул иргэд болох индианчуудаас өөр хvмvvс мэддэгvй байсан бололтой. Археологын судалгаагаа манай эриний өмнөх 4000 оны vед хойд америкийн индианчууд тамхийг хэрэглэдэг байсныг харуулдаг. Тэд тамхийг эрvvлжvvлэх увидастай шидэт зvйл хэмээн vзэж ер нь бол бурхадтай харьцахтай л зvйрлэдэг байжээ.

Дэлхий нийтээр өргөн хэрэглэдэг tobaco гэдэг нь Тобаго арлын нэр гэж зарим судлаачид vздэг. 1492 оны 10-р сарын 15-ны өдөр Колумбын экспедицийн испани далайчид өнөөгийн Төв өмерикт хөл тавьснаар тамхитай анх учиржээ. Тэр vед индианчууд тамхины ёс заншилдаа хэрэглэдэг хуйлсан навчийг tobaco гэж байв. Улмаар испани, португалчууд тамхины навч, vрийг европт авчиран тарьж эхэлсэн байдаг. Олон улсад төрөл бvрийн хорио цээрийг тогтоож байсан боловч маш хурдтайгаар тархжээ. Усан цэрэг, худалдаачид шашны зvтгэлтнvvдээс гадна улс төрчид ч энэ vйлст хувь нэмрээ оруулцгаасан байдаг. Португалийн хааны ордон дахь францын элчин сайд Жан Нико (Jean Nicot) 1560 онд багаахан хэмжээний тамхийг францын хатан хаан Екатерина Медичид эмчилгээний зориулалттай хэмээн илгээснээр тэр нь хатан хаанд сайнаар нөлөөлж, улмаар франц даяар тархжээ. 19-р зууны эхээр гаргаж авсан алкалойдыг тvvний нэрээр никотин хэмээн нэрлэсэн тvvхтэй.

16-р зууны сvvлийн хагасаас дэлхий даяар тvгж 17-р зуун гэхэд дэлхий тэр аяараа тамхи татах болсон байна. Навчин болон хамрын тамхи 16-р зууны сvvлээр португал, испанийн далайчид, худалдаачид, шашны зvтгэлтнvvдээр дамжин Филипинээс эхлэн Японоор дамжин тус бvс нутагт тархсан гэж судлаачид vздэг. 17-р зуунд тэндээсээ зvvн хойд хятад, солонгос монгол руу тархсан гэж бичигдэх нь нь ч бий. Хятадууд хамрын тамхиа хийх савыг төрөл бvрийн хэлбэр хийцтэйгээр хийх болж, vvндээ шил, шаазан гэх мэт төрөл бvрийн материалуудыг ашиглан яваандаа урлаг, гоёл чимэглэл талаасаа их хөгжин дэлхий нийтээр Chinese snuff bottle гэсэн нэрээр мэдэгдэх болсон. Хятадын Гуанжоу, Бээжин, Шанду, Ляонин мужууд, Тvвд , Монголд хөөргийг хийж ихэд хэрэглэх болсон бөгөөд Тvвдэд янз бvрийн металлаар , Хятадын Ляонин мужид гартаамаар хийх нь их байжээ. Хөөрөгний дотор талынх нь зураг, тэгш гөлгөр сайхан гадаргуу, урлагын өндөр хэмжээнд очсон сийлбэр зэргээрээ Европт гайхагдан vнэт эдлэл цуглуулагчдын сан хөмрөгт очиж эхэлжээ.

Энэ дашрамд дурдахад манай зарим судлаач эрдэмтэд «Колумб тамхийг Европт авчрахаас өмнө зvvн талаасаа Берингийн хоолойгоор Америкийн уугуул иргэдтэй харилцаж байх тэр цаг vеэс л тамхийг монголчууд мэддэг байсан болов уу гэсэн таамаглал бий.» гэж бичсэн байдаг. Тун эргэлзээтэй судлаж байж л дvгнэлт гаргах асуудал. Ямартаа ч энэ асуултыг уншигч танд нээлттэй орхиё.

http://www.mongolchess.com/gems

Leave a comment

Filed under Uncategorized

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s