Хөөрөг дагасан өндөр үнэ

Хөөрөг ямар цагт хийснээрээ үнэтэй байдаг: Түүхэн хөгжлийн эхэн үед хөөрөг дугуй хэлбэртэй байжээ. Энэ хэлбэр нь аажмаар өөрчлөгдөж өнөөгийн байгаа хэлбэрт иржээ. Хөөргийг хийдэг арга өнөөг хүртэл нууцлаг байгаа. Чулууг усан өрмөөр засч хийдэг гэж ярьдаг. Харин үүнийг баталсан хүн алга. Хатуу хэдий ч эв нь таарвал амархан хагарчихдаг энэ л чулуугаар доторх тамхи нь харагдахуйц нимгэн хөөрөг хийж байсан нь одоо ч гайхалтай хэвээр байна. Орхон аймагт хөөрөгний уралдаан гэгч болж Монголын нэртэй арван хөөргийг тэндээс шалгаруулж, нэрлэсэн гэж дуулдсан. Одоогоор олны ам дамжин ярьдгаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын дархан аварга Б.Бат-Эрдэнэд 10 сая төгрөгөөр үнэлэгдэх цагаан хөөрөг бий.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид бага хаадын үед хэрэглэж явсан хөөрөгний дайлан байдаг. Талийгаач Ш.Отгонбилэгийн хүнээс үнэлж авсан хөөрөг ослын үеэр хагарч гэмтэлгүй тэр чигээрээ олдсон. Тэр хөөрөг Монголын эртний үнэтэй хөөргийн тоонд зүй ёсоор ордог аж. Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан мөн л үнэт эдлэл цуглуулах дуртай аж. Түүнийг 4-10 сая төгрөгөөр олон сайхан суврага худалдан авсан гэж ярьдаг юм билээ. Монголын геологич Лхамсүрэнд 300-гаад хөөрөг байдаг гэж дуулдсан. Тэр хүн үнэтэй гэхээсээ илүү чулууны тогтоц илүүтэйг нь сонирхдог аж.

 

Намхан бөгөөд оюу, номин дэвсгэртэй, алт мөнгөн нуух, халбага бүхий шүрэн толгойг том шүр орлох боллоо: Хөөргөнд толгой чухал. Хөөрөгний ерөнхий биед тохирсон толгой мөн л багагүй үнэтэй байдаг. Алтан нуухтай шүрэн толгой хамгийн үнэтэй нь. Дээхэн үед хийгдсэн хөөрөгний толгой намхан, оюу, номин дэвсгэртэй, алт мөнгөн нуух, халбагатай байсан аж. Сүүлийн үед алтан нуух, хөөрөгний толгой өндөр том байж үнэд хүрдэг болжээ. Нэг төгрөгийн гуулин зоосны хэмжээ бүхий диаметртэй, дээшээгээ нэг, хоёр цун өндөртэй байх жишээтэй. Тийм сайн шүрэн толгой 3-5 саяар үнэлэгддэг юм байна.

Сайн хөөрөг далд ордоггүй: Ийнхүү хэлсэн учир нь муугаар ярихад хөөрөг алдагдлаа гэхэд тэр хөөргийг зарья гэсэн ч авах хүн олддоггүйд байгаа юм. Хөөргийг зөвхөн энэ төрлийн бизнес эрхлэгчид л авдаг. Гэвч нэртэй хөөргийг хэн ч авч хэл аманд орооцолдохыг хүсдэггүй гэнэ. Учир нь тэр хөөргийн гарал үүслийг эзнээс нь илүү наймаачид сайн мэддэг аж. Тиймээс олны танил сайн эд эдлэх хэрэгтэй юм байна.

Баячууд хашаар гоёдог: Үе үеийн баячууд ихэвчлэн цагаан өнгийн хөөрөг барьдаг байж. Энэ хаш хөөрөг бусад чулуунаас хатуулгаараа нэгдүгээрт ордог. Мөн түүнийг байгал дээрээс тэр бүр томоор нь олборлох нь ховор байдаг. Байлаа ч хөөрөг хийх хэмжээнийх нь маш ховор. Тиймээс өнгө сайтай, хатуулаг чанараараа, ховор нандин байдгийнхаа хувьд үнэд хүрдэг байжээ. Хаш эдэлж хэрэглэдэг хүний яс бэртэж хугардаггүй гэж ярьдаг. Мөн байгаа өнгөтэйгээ адилхан маш сайхан гэгээлэг зүйлийг амьдралд дагуулж ирдэг гэж байсан. Тиймээс дан хөөрөг ч гэлтгүй, гаанс, хөөрөгний тээглүүрийг хашаар хийсэн байх нь олонтой. Сүүлийн үед хаш хөөргийг ихээр хийх болжээ. Тэгэхдээ бүр Оросоос оруулж ирдэг байсан юм байна. Шинэ цагийн хаш хөөрөг санасан хэмжээнд хүрч үнэлэгддэггүй. Одоогоос 5 жилийн өмнө геологийн төв лабораторт хийгдсэн гэх хаш хөөрөг зарагдсан. Өнгөний хувьд цагаан хэдий ч хийц нь гологдож үнэд хүрч чадаагүй гэдэг юм билээ. Хуучин хөөргийг шинээс нь амны хэлбэр, ёроол суурийн хийц зэргээр нь ялгаж болно. Шинэ цагийн хөөрөг нь гаднаасаа өөлөх аргагүй сайн ч дотор нь хийсэн тамхи ханандаа үлдэх нь элбэг байдаг. Энэ нь хортонтой болоод тэр аж. Харин хуучин нь гаднахтайгаа адил гөлгөр дотортой байдаг учир яах аргагүй үнэтэй бүтээл болж чадсан гэдэг юм билээ.

Шүрэн хөөрөг арван саяар үнэлэгдэж байна: Хаштай адил үнэтэйд тооцогдох хөөрөг бол шүрэн хөөрөг. Шүрээр голдуу сийлбэртэй хөөрөг хийдэг байжээ. Хуучны хийц бүхий шүрэн хөөргийг эртний эдлэлийн дэлгүүрт 10 орчим сая төгрөгөөр зарж байсан. Богд хааны хэрэглэж байсан гэх шүрэн хөөрөг УИХ-ын гишүүн Ц.Цэнгэлд байдаг гэж дуулсан. Үүгээр ч зогсохгүй хэд хэдэн шүрэн хөөрөг байдаг юм билээ. Эрхэм гишүүнд Далайчойнхор вангийн хэрэглэж байсан шүрэн тоногтой эмээл байдаг. Тэрээр шүрэн эдлэлийг эдэд тооцож түүнийг цуглуулан нэг ёсондоо кайф авдаг хүн аж. Үнэтэй ховор аливаа чулуу нь хүний биед үргэлж сайнаар нөлөөлж эрүүлжих үйлчилгээ үзүүлж байдаг аж. Шүрэн эдлэл хэрэглэдэг хүний бамбай өвчилдөггүй юм байна.

Чүнчигноров хөөрөг: Чүнчигноров нь дотроо улаан, ногоон, хүрэн гээд олон янз байдаг гэнэ. Хүний биед үүссэн элдэв яр шархыг энэхүү чулуу эдгээдэг гэж ярилаа. Хуучны улсуудын хэлснээр мэдрэлийн цочмог өвчнөөс үүссэн могой яр, сум яр өвчин эмчлэгдэхгүй үхэх тохиолдол гарч байжээ. Энэ эмчлэгдэхгүй өвчинг жинхэнэ сайн чанарын Чүнчигноров хөөргөөр эмчилж болдог юм байна. Энэ бүгд нь хий хоосон яриа мэт санагдах боловч одоо болтол эл өвчнийг энэ л аргаар эмчилдэг гэнэ лээ. Архангай аймгийн Хайрхан сумын баян Пүрэвдорж гэдэг хүний Чүнчигноров хөөрөг хүү Данзанравжаад нь байдаг. Тэднийд одоо ч өвчнөө эдгээх гэсэн хүмүүс хөөргийг нь гуйж очдог хэвээр. Хэрэв хөөргийг нь унагааж гэмтээвэл арван сая төгрөг өгнө гэж хэлээд явсан хүн байдаг гэнэ лээ. Тэгэхээр хөөрөг зах зээлээ дагаад өөрөө үнэтэй болж байна.

Шил мэт сүүжин хөөрөг: Гаднаас нь харахад шилтэй адил тунгалаг өнгөтэй энэ хөөргийг дотор нь тунгалаг сүүж, үстэй сүүж, манатай сүүжин хэмээн олон янзаар ангилдаг байжээ. Энэ хөөргийг барьдаг хүмүүс ихэвчлэн нүдээ хөөргөөрөө арчиж байгаа харагддаг. Энэ нь нүдний харааг сайжруулдаг болоод тэр аж. Үнийн хувьд чамгүй үнэтэй.

Гартаам хөөрөгтнийг хүмүүс андахгүй: Энэ хөөргийг барьдаг хүн хэзээ ч саа өвчин тусахгүй гэж ярьдаг юм байна. Саа өвчний улмаас нүүр, ам нь муруйсан хүмүүс гартаам хөөргөөр зөөлөн үрсээр эдгэдэг юм байна. Тиймээс хэн хэн гартаам хөөрөг хэрэглэдгийг иргэд андахгүй мэддэг гэж байсан.

Мана хөөргийг борчууд голдуу барьдаг байсан аж: Харин мана чулууны хувьд олдоц ихтэй, элбэг байдаг учраас энэ чулуугаар хийсэн хөөрөг элбэг байдаг аж. Мана дотроо 20 гаруй төрөл байдаг. Тэр дотроо усан, халтар, ногоон, замагт мөн өөр янз бүрийн чулууны элементүүд орсноос нь шалтгаалан гартаам мана гэдэг ч юмуу нэрийдэх болж. Харин манаар хийсэн хөөрөг нэг их үнэтэйд тооцогддоггүй. Тиймээс борчууд мана хөөрөг барьдаг гэж дээр үед үздэг байжээ.

Эх сурвалж: http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=8145

Нийтлэгдэж байсан огноо: 2005 оны 01 сарын 20 өдөр

Leave a comment

Filed under Uncategorized

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s